Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-11-15

ДАРХАН ХОТЫН, ХОТ СТАТУС СЭРГЭХ ЦАГ ОЙРТЛОО

Хорь гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй хэлэлцүүлэг өрнөн, дөрвөн ч төсөл өргөн баригдсан Үндсэн хуулиндаа УИХ-аас өчигдөр нэмэлт өөрчлөлт орууллаа. Хэдий сөрөг хүчин АН, МАХН-ын УИХ дахь гишүүд хэлэлцүүлгийг орхин гарсан ч Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт яахын аргагүй түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал юм. 

Тэр тусмаа олон жил хотын статусаа сэргээх хүсэлтийг тавьж байсан Дархан, Эрдэнэт хотуудын хувьд энэ нь онцгой үйл явдал билээ.

Цаашид Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулснаар сумын статустай байгаа Дархан, Эрдэнэт улсын зэрэглэлтэй хот болох боломжтой болж байна. Олон жилийн хүлээлт ийнхүү бодит биеллээ олох цаг ойртжээ. 

Түүнчлэн, эцэг хуулинд ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулснаар Үндэсний баялгийн сангийн, Шүүхийн, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Сонгуулийн болон Улс төрийн намын тухай зэрэг 30 шахам хуулийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор өөрчлөн сайжруулах болж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1266   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan