Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-11-18

Газрыг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах асуудлыг аймгийн ИТХ хэлэлцэнэ

Аймгийн ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан ирэх сарын 02-ы өдөр хуралдахаар тов гарч, иргэд олон нийтийн анхаарлын төвд байгаа Газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ.  

ТҮҮНЧЛЭН: 

- Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөв батлах тухай

Аймгийн 2019 оны төсвийн өр төлбөрийг барагдуулах тухай

- Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдээс 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан хэлэлцэх

- Нийтийн тээврийн том оврын автобусны үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн тогтоох тухай тухай

- Газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай

- Орон нутгийн өмчийн орон сууц, авто машины дулаан зогсоолын түрээсийн төлбөрийн жишиг үнэ тогтоох, гэрээ байгуулах эрх олгох тухай

зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцэх ажээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.26.236)
    Бичил уул уурхай гэж байгаль орчин сүйтгэхээ болиочээ . эсэргүүцэж байна
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
535   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan