Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-11-22

"Архигүй Дархан" хөтөлбөрийн хүрээнд 500 иргэнийг архинаас гаргана

“Дархан нутаг” ТББ-аас “Архигүй Дархан” хөтөлбөр зарлан, архины хамаарлаасаа гарахыг хүссэн Дарханы 500 иргэнийг Улаан-Үд хотод үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ тухай болон тус хөтөлбөрийн хүрээнд зарласан архины эсрэг илтгэл, эссе бичлэг, гар зургийн уралдааны талаар өчигдөр тус байгууллагын тэргүүн Н.Мөнхдаш, Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэцэцэг, Б.Сугармаа нар болон "Амьдралын өөрчлөлт” ТББ-ын Тэргүүн Ариунболд нар мэдээлэл хийлээ.

“Дархан нутаг” ТББ-ын Тэргүүн Н.Мөнхдаш:

Дархан нутаг ТББ нь байгуулагдаад 12 жил болж байна. Энэ хугацаанд Дарханчуудынхаа сайн сайхны төлөөх олон үйл ажиллагааг хийж ирсэн. Үүний нэг нь “Архигүй Дархан” хөтөлбөр юм. Хөтөлбөрийг эхлүүлэхээсээ өмнө бид жил гаруйн хугацаанд судалж, төлөвлөсөөр сар орчмын өмнөөс “Спортлог Дарханчууд” сагсан бөмбөгийн тэмцээнээр эхлүүлсэн. Дарханчууд маань их сайхан хүлээн авч, бидэнд хандаж байна. Мөн маш олон иргэд, байгууллагуудаас хамтран ажиллах санал ирүүлж байна.

Архийг  хэтрүүлэн хэрэглэснээр хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж гуниг зовлонд хүргэсэн түүх олон. Нэг архинд хамааралтай болсон хүний ард хамгийн багадаа 10 хүн үр дагаврыг нь хүртэж, амьдрал нь тайван бус, стресстэй бас хүчирхийлэл дунд байдаг. Тиймээс бид ийм бэрхшээл дунд байгаа Дарханчууддаа хэрхэн туслах вэ хэмээн бодож, үр дүнтэй арга замыг жил гаруйн хугацаанд судалсны эцэст энэхүү эмчилгээг сонгосон юм. Үнэхээр үр дүнтэй болох нь өнгөрсөн хугацаанд батлагдсан. Би өнгөрөгч зургаадугаар сард 10 найзаа энэ эмчилгээнд хамруулсан юм. Одоогоор нэг нь ч дахин архи уугаагүй, маш үр дүнтэй болж, амьдрал нь тайван, гэр бүл нь аз жаргалтай сайхан байна. Тиймээс ерөөсөө энэ үйл ажиллагааг нээлттэй зарлаж, олон Дарханчуудаа хамруулъя хэмээн шийдсэн юм.

“Дархан нутаг” ТББ-аас зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааг, “Бурхан Халдун” группын хувьцаа эзэмшигч миний дөрвөн ах энэ жилийн ноогдол ашгаа авалгүйгээр  санхүүжүүлж байгаа юм. Мөн ээж маань ч бас биднийг сайхан үйл хийж байна хэмээн дэмжиж, тэтгэврээсээ нэг сая төгрөгийг хандивлалаа.

Бидний архины эсрэг хийж буй энэ ажил зөвхөн “Архигүй Дархан” хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй. Цаашид ч архины хамааралд орсон Дарханчууддаа чин сэтгэлээсээ туслах хүсэлтэй байгаа. "Дархан Нутаг" ТББ-ын үйл ажиллагаа, бидний үүд хаалга үргэлж та бүхний өмнө нээлттэй, халуун дотно угтан авна. “Дархан Нутаг” ТББ Олон улсын худалдааны төвийн хажуу дахь Ардчиллын өргөөний 204 тоотод үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн "Архигүй Дархан" хөтөлбөрийн хүрээнд архины нөлөө, хор уршигийн талаар нийгэмд мэдээлэх, урьдчилан сэргийлэх, автахгүй байхад чиглэсэн илтгэл, эссе бичлэг, гар зургийн уралдаануудыг зарласан байгаа. Үүнд хүүхэд залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

“Дархан нутаг” ТББ-ын УЗ-ийн гишүүн Ч.Эрдэнэцэцэг:

Олон хүний амьдралыг эерэгээр өөрчлөх энэхүү ажлыг дэмжин маш олон хүн хандсаар байна. Одоогоор 100 гаруй хүн бүртгүүлснээс 20 нь яваад ирлээ. Бүртгүүлэхдээ сунгалт хийлгэсэн гадаад паспорттойгоо байх шаардлагатай. Мөн чин сэтгэлээсээ гэгээлэг сайхан амьдралыг гэр бүл, ээж аав, үр хүүхэддээ өгөхсэн гэж хүссэн байх хэрэгтэй. Үүнийг ч эмч маань сануулж байгаа. Таягаа тулсан настай хүмүүс хүрч ирээд “Хүүгээ хамруулах юмсан. Нөгөөх маань би архичин биш гээд уурлах юм биш байгаа. Сэтгэлийн амар амгаланг цөөхөн хугацаанд ч болов мэдрэх юмсан” гээд нүдэндээ нулимстай ярьж байна. Зарим нь хэд хоногийн дараа хүүгээ дагуулчихсан бөөн баяр хөөр болчихсон ороод ирдэг. Ийм сайхан. Бүр эмчилгээнд хамрагдахаар явж байгаа хүмүүсийг маань авч явж байгаа жолооч хүртэл  ямар сайхан үйлс хийж байгаа юм бэ, би ч бас хувь нэмрээ оруулж, хямдралтай авч явъя гэж байна. Тэгэхээр манай Дарханчууд бүгд хавь ойрдоо байгаа, архины хамаарлаас гарч чадахгүй уруудаж, доройтож яваа нэгэндээ энэ мэдээллийг хүргэж, тусалж, дэмжээрэй. 

  

“Амьдралын өөрчлөлт” ТББ-ын Тэргүүн Б.Ариунболд:

Манай ТББ нь “Архигүй Дархан” аяныг дэмжин, хамтран ажиллаж байгаа. “Амьдралын өөрчлөлт” ТББ нь хоёр жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа нийт 1000 гаруй хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, “Ургадаг зүрх” аяныг санаачлан Дархандаа 4000 гаруй мод тарьсан. Бид эрүүл, эко амьдралыг дэмжин үйл ажиллагаагаа явуулдаг. “Архигүй Дархан” аянд нэгдсэний учир нь бид архигүй гэр бүл, архигүй орчныг бүрдүүлж байгаад талархан, нэгдэж ажиллаж байгаа юм. Энэ дашрамд “Дархан нутаг” ТББ-ын тэргүүн Н.Мөнхдаш ахдаа талархаж байна. Аянд хамрагдаж, эмчилгээнд явах гэж байгаа хүмүүст бид сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллана. Мөн эмчилгээндээ хамрагдаад ирэхэд нь ч уулзаж, цаашид өөрийн сэтгэл зүйн бэрхшээлийг даван туулахад нь тусалж, дэмжиж ажиллах болно.  

“Дархан нутаг” ТББ-ын УЗ-ийн гишүүн Б.Сугармаа:

Мөн архины нөлөө, хор уршигийн талаар нийгэмд мэдээлэх, урьдчилан сэргийлэх, автахгүй байх талаар оюутан сурагчдын дунд илтгэлийн уралдаан, ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд эссе бичлэг, хүүхэд багачуудын дунд гар зургийн уралдааныг зарлаад байна.

“Архигүй Дархан” хөтөлбөрийн хүрээнд зарлаж буй архины эсрэг эссе, гар зургийн уралдааны бүтээлийг "Дархан нутаг" ТББ-ын байранд арванхоёрдугаар сарын 08-ыг хүртэл хүлээн авч, шилдгүүдийг шалгаруулан урамшуулна. Хүүхэд, залуус та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.  

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • СодонбаярБ (80.217.63.87)
    Маш сайхан төсөл баяр хүргье
    2019 оны 11 сарын 23 | Хариулах
  • Иргэн (66.181.161.40)
    Маш сайхан ажил эхлүүлж бгаа юм бна амжилт
    2019 оны 11 сарын 23 | Хариулах
  • Иргэн (45.117.32.6)
    Дарханд энэ ажиллагааг төрийн бус байгууллага эхлээд олон ахүнийг архинаас гаргаад үйл ажиллагаа явуулж байгаа
    2019 оны 11 сарын 23 | Хариулах
  • B (103.26.193.7)
    Wow ymar saihan medee we
    2019 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.118.171)
    Hi sain baina uu, tsag vye olson vneheer saihan ajil b aa,tanai hamt olond ajiliin ondor amjilt hvsen erooe, Hedniig hvrtel bvrtgeh we,
    2019 оны 11 сарын 23 | Хариулах
  • Oyun (61.69.133.176)
    Bi hol amidarch bn nuhruu yawuulmaar bn bolohuu
    2019 оны 11 сарын 23 | Хариулах
  • Zochin (202.126.88.145)
    Yg srdej byi ajil ni niigemd eereg handlaga abchrah handlagatai hedii ch Byrhan.haldyn.gryff chini arhi uildberledeg bsan sanagdahiin...arhia odoo uilfberleseer l bgaa wy...
    2019 оны 11 сарын 23 | Хариулах
    • иргэн(202.179.24.3)
      харлуулах гээд ядчих юм аа,
      2019 оны 11 сарын 23
    • Дархан(202.126.89.15)
      Аль дээр больчихсон гэсэн. Аль болох олон хүнд буян болох ажил болжээ
      2019 оны 11 сарын 23
  • Нямдаваа (202.126.88.211)
    Сайн бүхнийг дэмжин дэлгэрүүл! Саар бүхнийг шахан зайлуул! Үнэхээр зөв ажил болжээ..
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • mumu (202.55.188.42)
    ajild ni amjilt husey. uneheer zuv buyantai zuil hiij bna. ter aav. ter huu. ter eej arhinaas garval tsaana hichneen ur huuhed ineed huuruur tsalgij. hichneen eej noir buten honj. hichneen ger bul amar taivan amidran gej bodjiin. iim saihan zuil hiij bga ta buhende mash ih bayrlla.
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.181.81)
    Дашуудын бууны нохой сайт дашаас өөр юм тавихгүй юм аа, наа сда чинь новшийн рекетчин хөгийн гар даа
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
    • хэ хэ(202.179.24.3)
      банди нь байсан уу чи
      2019 оны 11 сарын 22
    • зочин(103.80.210.62)
      дашуудын нүүрэн дээр хэлж чадах уу айгаад дуугарч чадахгүй дэ их дээрэлхүүлж дэ хөөрхий
      2019 оны 11 сарын 22
    • Дарханчууд(202.126.89.15)
      Заа чи хуцалгүй дуугай бай.
      2019 оны 11 сарын 22
3273   15
НИЙТЭЛСЭН: MyDarkhan