Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-12-01

ОРЦНЫ ШАТ НУРЖ, НЭГ ХҮН БЭРТЭЖ ГЭМТЖЭЭ

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 30-ны бямба гарагийн 20 цаг 30 минутын орчимд Дархан сумын тавдугаар баг, 20/7 дугаар байрны дөрөвдүгээр орцны шат нурж, нэг хүн бэртэж гэмтжээ.

Осол гарсан даруйд газар дээр нь очиход цагдаагийн хамгаалалт гарч, онцгой байдлын албаныхан ажиллаж байлаа. Тэд мэдээлэл өгөх албан тушаалтан байхгүй, Дархан сумын Засаг даргаар ахлуулсан комисс сумын Тамгын газарт хуралдаж байгаа гэх мэдээллийг өгч байв.

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын нэгний ням гараг, амралтын өдөр тул мөн бидэнд мэдээлэл өгөх албан тушаалтан олдсонгүй.

Хохирогч иргэн Т, 40 орчим настай. Тус байрны оршин суугч. Тэр үдэш хүүхдээ гэртээ орхиод түр гарах үед энэ явдал болсон байна. Түүний ярьж байгаагаар дөнгөж дээрээсээ хоёр дахь гишгүүрт гишгээд л, айхтар дуу чимээ гарч, нурсан. Нэг мэдсэн хав харанхуйд, дээрээс нь зөндөө юм дарсан байдалтай байсан. Гар нь хөдөлж байсан тул халааснаасаа гар утсаа гаргаж нөхрөө дууджээ.

Гэр бүлийн хүн нь ирэхэд битүү тоос, манан, харанхуй дунд хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул дуугаар нь баримжаалж эхнэрээ олжээ. Азаар том бетон дээрээс нь унаагүй, дунд оврын бетон хөлийн шилбийг дарсан, хаалганы мод гэх мэт зүйлс бие дээр нь унасан, нүүр бие нь битүү шороо, цемент болсон байдалтай байв.

Хохирогчийн гэр бүлийн хүн Г-ийн хэлж байгаагаар “Одоогоор биеийн байдал хүнд. Босох чадваргүй. Ил харагдах шарх, гэмтэл байхгүй ч толгой нь байнга өвдөж, хүзүү нь хөдлөхгүй байна. Эмнэлгийн тусламж үзүүлж, рентген зураг авсан бөгөөд ясны хугарал байхгүй гэсэн. Дотуур гэмтэл байгаа эсэх тодорхойгүй, томографф зураг авахуулах шаардлагатай хэдий ч үйлчилгээний төлбөрт 400.000 төгрөг гэсэн. Ослоос хойш 24 цаг өнгөрөөд байгаа хэдий ч нэг ч албан тушаалтан, холбогдох албаны хүмүүсээс биеийн байдлыг нь асуугаагүй, эргэж тойроогүй, ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна” гэлээ.

Орцонд урьд шөнө түр шат байрлуулж, хаалган дээр сэрэмжлүүлэг наасан байна.

Хэдэн жилийн өмнө тус байрны доороос цан цохидог, байнга уур гардаг байжээ. Харин дөрвөн жилийн өмнө сумаас инженерийн байгууламжид засвар үйлчилгээ хийснээр уур гарах, цан цохих асуудал байхгүй болсон аж.

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Энэ талаар Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалаас утсаар тодруулах гэсэн боловч тэрбээр маргааш албан ёсоор мэдээлэл өгнө гэлээ.

Азаар осолд хүний амь нас эрсэдсэнгүй. Хэрэв хохирогч эмэгтэй хүүхдээ дагуулаад гарсан бол, хөгшин настай хүн шатаар явж байсан бол юу болох байв?? 

Ашиглалтын шаардлага хангахгүй, осол гэмтэл гарах нөхцөл бүрдсэн энэ мэт шат, нийтийн эзэмшлийн байгууламжууд Дархан-Уул аймаг, Дархан сумын орон сууцны хуучны барилгуудад олноор байгаа. Үүнийг холбогдох мэргэжлийн байгууллагууд нь анхааралдаа авч, иргэд оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай байна.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Саранчимэг (192.82.68.181)
    Маш хариуцлагагүй юм. Олон жилийн насжилттай байр, орон сууцыг нэг удаа орон нутгаас засвар хийхээр хуулинд тусгагдсан баймаар. Хүн үхэж үрэгдвэл яана, Дарханы орон нутгийнхан анхааралдаа авах хэрэгтээй. Хуучны байр, орон сууцнууддаа эрсдлийн үнэлгээ хийгээч ээ...
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • novshnuud (202.9.40.108)
    darxand suux gej baidiimuu yu xiideg xumuus baidiin estoi medgui darag nar ni nair naadam deer ixel olnooro suuj baidiin iimerxuu osol gemtel garxaar negen ch xaragdaxgui novshnuud
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Иргэн (202.9.46.84)
    Ашиглалтад байгаа хуучин байруудыг шалгах хэрэгтэй шүү.мэдээж шат нурна гэж хэн төсөөлөх билээ айхтар зүйл болжээ
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.161.13)
    Осол л болсон байна шүү дээ юун хэрүүл вэ сөх нь юу хийдэг юм бэ. Тэр засаг дарга ямар хамаатай юм
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.183.249)
    Орцон бөөн бөөнөөрөө хүүхдүүдийг орцноос хөөж гаргаж бай. Олон жил муудаж цемент нь барьцалдахаа байсан шат нурах нь цаг хугацааны л асуудал. Тэр хүүхдүүд тамхи татна архи ууна, үсэрнэ бөөнөөрөө сууна. Тэдэнд сайн хэлж ойлгуулахгүй бол одооны хүүхдүүд юу ч мэдэхгүй.
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • tuguuu (202.9.45.116)
    yan aa
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Эрдэнэбат (202.21.107.251)
    Засс дашуудын бууны нохойгоор яаж хуцахаа заалгахгүй байлгүй
    2019 оны 12 сарын 01 | Хариулах
    • (66.181.161.51)
      Yaj hutsahaa meddeg sain nohoi bn buluu ognoo
      2019 оны 12 сарын 01
5732   8
НИЙТЭЛСЭН: MyDarkhan