Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-12-20

БИЧИЛ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгч, хувиараа зорчигч тээвэр эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох хэлэлцүүлэг явагдаж байна.

Монгол улсын Их Хурлаас 2019 оны гуравдугаар сарын 22 өдөр шинэчлэн баталсан ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ-ийг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Тус хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Дархан-уул аймгийн хэмжээнд:

21.4.1. Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /420,000/-ний 1 хувь/4200/, дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ/420,000/-ний 50 хувь/210,000/-тай тэнцэх хэмжээнд гэснийг 1 хувиар..,

21.4.2. Хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /420,000/-ний 5 хувь/21,000/, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /420,000/-тэй тэнцэх хэмжээнд гэснийг 5 хувиар..,

тогтоох тогтоолын төсөл хэлэлцэгдэж байна.

Та бүхэн хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож саналаа өгнө үү.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас http://darkhan-uul.khural.mn/

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
510   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan