Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-01-15

Онц ноцтой 10 хэрэгтэн оргосон гэх мэдээлэл хуурамч

Өнөө өглөө манай редакцид "Онц ноцтой 10 хэрэгтэн оргож, одоогоор Дарханд байгаа бөгөөд нэг хүний аминд хүрчээ" гэх мэдээлэл тархаад байна. Үүнийг нягталж, үнэн худлыг шалгаж өгөөч гэх хүсэлт ирсэн юм. 

Тус мэдээллийг "АШУИС Дархан АУС нэгдсэн групп" гэх хаягт Uuganaa Uuganbayar гэх хуудаснаас оруулсан байх бөгөөд тус хаяг нь хуурамч байх магадлалтай байна.

Иргэдийг айдаст автуулсан дээрх мэдээлэл худлаа болохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын УСАХ-ын ахлах мэргэжилтэн А.Сэргэлэнбат хэллээ. Тэрбээр "Олны анхаарлыг татах зорилготой энэ мэт мэдээлэл нь дэлгэрэнгүй үзэхийг сануулсан ямар нэгэн холбоос, линкийг хавсаргасан байх бөгөөд түүнд нэвтэрснээр таны данс, нууц код гэх мэт алдагдах эрсдэлтэй. Тиймээс иргэд цахим орчинд аливаа үйлдэл хийхээсээ өмнө зайлшгүй нягтлан шалгах дадалд сурах хэрэгтэй байна" хэмээн хэллээ. 

Цахим орчинд худал мэдээлэл түгээх замаар иргэдийн нууц мэдээлэлд нэвтэрч, залилан мэхлэх гэмт хэрэг сүүлийн үед нэмэгдэж байгаа бөгөөд дээрх гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
647   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan