Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-01-23

"ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ХАРУУЛЫН ӨРӨӨ" гэх зураг ХУУРАМЧ

Хууль зүйн яамны "томчууд" өрөөгөө олон зуун сая төгрөгөөр засаж тохижуулжээ гэх мэдээлэл дунд "ТУС ЯАМНЫ ХАРУУЛЫН ӨРӨӨ" гэсэн нэгэн зураг яваад байгаа. Энэхүү зурагт факт чек хийж үзэхэд худал болох нь тогтоогдож байна.

Тус зургийг анх 2017 оны дөрөвдүгээр сарын 28нд Индонезийн нэгэн сайт оруулсан байх бөгөөд улмаар “Ватикан компьютерийн ширээ” \Vatican PV desk\ гэх тайлбартайгаар хэд хэдэн сайтууд тавьж байжээ.

Мөн 2018 онд Оросын нэгэн сайт “ХААНЫ СЭНТИЙ” нэртэйгээр хамгийн хөгжилтэй зургуудын нэгээр тооцож байсан байна.  

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

507   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan