Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-01-23

ДАРХАНЫ ЗАЛУУС ЯПОНД УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

О.Тэмүүлэн: Дарханы иргэд арлын Япон улсад ажиллах нэгэн шинэ гарцыг нээж, амьдралын цоо шинэ баталгааг бүрдүүлж байгаадаа баяртай байна.  

Дарханы залууст Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллах боломжийг бий болгох хамтын ажиллагааны санамж бичгийг “HIT төв болон “Шилмэл мөнх трейд” компаниуд өчигдөр үзэглэлээ.

Ингэснээр, хоёр улсын хууль тогтоомжийн дагуу олгогдсон 1100 гаруй квотод Монгол залуус, тэр дундаа Дарханы залуус Япон улсад төрөл бүрийн мэргэжлээр ур чадварын дадлага эзэмшиж, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ажиллах боломж бүрдэж байгаа юм.  

Талууд төслийн зорилго, үр өгөөжийн талаар хэлэхдээ “Залуус технологи хөгжсөн, өндөр хөгжилтэй улс оронд ажиллаж, ур чадвар эзэмшин дадлагажиж ирснээр зөвхөн тэдний өөрсдийнх нь ажил амьдралд эерэг өөрчлөлт бий болоод зогсохгүй, Монгол улсын үйлдвэрлэлийн хөгжилд чухал үүргийг гүйцэтгэнэ” гэв.

Дархан-Уул аймагт үүд хаалгаар шинээр нээгээд байгаа HIT технологийн төвийн гүйцэтгэх захирал О.Тэмүүлэн “Өнөөдөр бид хамтран ажиллах санамж бичгээ үзэглэлээ. Ингэснээр Дарханы иргэд арлын Япон улсад ажиллах нэгэн шинэ гарц нээгдэж, улмаар амьдралын цоо шинэ баталгаа бүрдэж байгаа юм. Бид, залуусаа зөвхөн өндөр хөгжилтэй улс оронд ажиллаж, дадлагажих алхамыг хийгээд зогсохгүй цаашид эзэмшиж ирсэн дадал, ур чадвар, мэргэшил, технологио эх орондоо нэвтрүүлж, улмаар  өөрийн ирээдүйн бизнес, цаашдын ажил амьдралд ашиглах үүд хаалгыг нээж байна. Би залуу хүн. Үеийхээ залууст болон Дарханчууддаа энэ боломжийг олгож байгаадаа тун их баяртай байна. Тун удахгүй HIT төвийн үйл ажиллагаа эхэлж, Дарханчуудынхаа ажил амьдралд олон эерэг өөрчлөлтүүдийг бий болгох ажлуудыг хийнэ”  гэлээ.

Япон улсад ажиллах дадлагажигч нь хуулийн дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал, гэнэтийн ослын даатгал зэргийг төлөх бөгөөд дадлагын хөтөлбөрөө амжилттай дуусгаж ирээд нийт төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийнхээ 70%ийг буцаан авах боломжтой юм байна. Мөн цаашид тогтсон хугацаатайгаар гэр бүлээрээ ажиллаж амьдрах, улмаар мэргэжлийн болон их дээд сургуулиудад суралцах боломжуудыг HIT төв бүрдүүлэхээр ажиллаж байна.  

Эхний ээлжийн дадлагажигчид хоёрдугаар сарын 15-наас эхлэн явах ба дараах мэргэжлийн чиглэлүүдээр дадлагажих боломжтой. Үүнд:

  • Барилга,
  • Хөдөө аж ахуй
  • Зочид буудал
  • Нэхмэл хувцас
  • Сувилахуй
  • Машин – металл
  • Пластик үйлдвэрлэл
  • Загас агнуурын салбар
  • Авто засвар
  • Шаазангийн үйлдвэрлэл
  • Гагнуур
  • Будаг гэх зэрэг ба эдгээр нь цаашид өөр өөр салбаруудаар нэмэгдэх ажээ.

Одоогоор фермерээр ажиллах 50 захиалга бэлэн ирсэн байгаа бөгөөд Дарханчууддаа  тусгайлан зуучлалын уян хатан нөхцөлийг санал болгож байна.

Дашрамд дурьдахад “Шилмэл мөнх Трэйд” ХХК нь 2018 оноос Япон улсад ур чадварын дадлагажигч илгээх ажлыг НХХЯ-ы албан ёсны зөвшөөрөлтэйгөөр явуулж ирсэн бөгөөд Япон улсын нийгэмлэгүүдтэй хамтран барилга, хөдөө аж ахуй, үйлдвэрийн хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг салбаруудад “гинжин хэлхээ” хэлбэрээр хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийн ажиллаж ирсэн компани ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 85868380, 91000089 дугаарын утсаар лавлаарай.   

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Undrah (103.26.195.87)
    Medeelel abii burtguulie
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Otgoo (103.57.92.84)
    Yapond ajil hij mungu olohod her tohiromjtoi gazar we tsalin blon zarlaga her bdag we
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.188)
    Nas zaasan uu
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Номин (202.126.89.32)
    Сонгуулийн шоу ккк
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
    • Mongol er(111.239.166.40)
      Ugui shuu. Japand hamt ajillaj blaa. Uneheer mundag zaluu. Bitgii yum buhniig uls turjuul!
      2020 оны 01 сарын 23
  • Aagii (202.126.89.55)
    Bayar hurgey
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Boloroo (202.126.89.55)
    Yamar saihan medee be amjilt husye
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Туул (202.9.40.123)
    Хэлний бэлтгэл хэзээ эхлэх вэ
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
    • ouyn(139.5.219.34)
      sain uu? nasni zaag bgaa uy
      2020 оны 01 сарын 23
  • Хандсүрэн (202.9.40.123)
    Сайхан мэдээ байна хүний тоо хязгаар байгаа юу
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
3588   10
НИЙТЭЛСЭН: MyDarkhan