Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-01-24

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МАН-Д ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

 Өнгөрөгч лхагва гарагт буюу 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны ээлжит III хурал хуралдаж, зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн бөгөөд аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дархан сумын намын хорооны дэд дарга Т.Тулгааг аймгийн МАН-ын хорооны дэд даргаар сонгожээ. Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн МАН-ын хорооны дэд дарга асан Б.Батболд өчигдөр өөрийн нийгмийн сүлжээн дэх хуудсандаа албан ёсны тайлбар мэдэгдэл гаргасан байна. Үүнийг бүрэн эхээр нь хүргэе.      

 

ЭРХЭМ ДАРХАНЧУУДАА, ЭРХЭМ ЖУРМЫН НӨХДӨӨ!

Манай намын удирдлага сахилга хариуцлага, авилгаас ангид, шударга ёсыг тогтоох тухай бодлого гарган намын бүх түвшинд хэвшүүлэн мөрдүүлэхээр ажиллаж байгаа билээ. Энэ чухал цаг үед Дархан хотынхоо иргэдийн итгэлийг бодлого мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээр дааж яваа МАН орон нутгийн төвшинд шинэчлэгдэх зайлшгүй шаардлагатай болжээ. Сүүлийн үед манай намд авилгал, албан тушаалын наймаа, хувийн явцуу эрх ашигаа эрхэмлэх, шудрага бус байдалыг өөгшүүлэх, амин хувиа хичээсэн улс төржилт нь зөвхөн намын дээд түвшинд байгаа бус бүх түвшинд амь бөхтэй оршсоор байгаа нь нууц биш юм. Өөрөөр хэлбэл МАНАН, 60 тэрбумыхан зэрэг схем манай аймагт ч оршин байсаар байна.

Бид залуу хүний хувьд ах захаа дээдлэн, намын уламжлал , эв нэгдлээ эрхэмлэн хүлээцтэй, тэвчээртэй асуудалд хандсан боловч ийм ийм явдал удаан үргэлжилвэл бид ч тэдний нэг мэт ойлгогдох, эв нэгдэл гэх хуурамч халхавчин дор шударга ёс, хууль дүрмийг уландаа гишгэлж , амин хувийн ашиг хонжоо, хувийн улс төрийн явцуу эрх ашгаа эрхэмлэдэг зарим манай намын удирдлага шиг болох ирээдүй биднийг хүлээж байна.

ЗАЛУУЧУУД БИД ИЙМ ЗАМААР ЗАМНАХ ГЭЖ УЛС ТӨРД ОРООГҮЙ, харин шударга ёсыг тогтоож , зүй ёсны шинэчлэлийг эхлүүлж , бодлого мөрийн хөтөлбөрийн дор өчүүхэн хувийн эрх ашгаа нууж ажил, албан тушаалын төлөө улайран явдаг намын зарим удирдлагад хариуцлагад тооцож, өөрчлөж ,шинэчлэх нь намын олон мянган жирийн гишүүдийн өмнө хүлээсэн бидний үүрэг юм аа. Нөгөөтэйгүүр энэ нь төрийн шинэтэглийн ажлыг орон нутагт хэрэгжүүлэх, бэхжүүлэх ажлын үндэс юм.

Өнөө маргаашийн сонгуулийн эрх ашиг, намын эв нэгдэл алдагдана гэж зарим намын гишүүд шүүмжилж байгаа хэдий ч энэ шинэчлэлийг эхлүүлэхгүй юм бол цаашид хэзээ ч шинэчлэл хийх талаар ярих бүү хэл, бодох ч боломжгүй болтлоо Дархан -Уул аймгийн МАН-ын хорооны өнөөгийн удирдлага ялзарч , эрх мэдэлдээ сагаж, намын дотоод ардчилалгүй болж, цөөн хэдхэн олигархижсан удирдлагын гарт бүрэн орж МАНАН-татах боллоо. Ийм хуурамч дүр эсэгсэн эв нэгдэл нь манай намд асар их хор хохиролтой болохыг 2020 оны сонгуулийн дүн харуулах бизээ.

Шинэчлэлгүй намд ирээдүй үгүй болно.

Намын эгэл жирийн гишүүд БИД мөнгөтэй компанийн харамч захирлын ажилчид биш ээ. Төрийн албаны хүнд сурталтай хөнгөн бодолтой , явцуу эрх ашигтай дарга нарын албан хаагчид БИД биш ээ .

Санал шүүмжлэл хэлсэн намын гишүүдээ гадуурхагдаг, хавчдаг хяхдаг, урвагч болгон цоллодог, намын дотоод ардчиллын төлөө дуугарсан болгоны амь амьдралын эрх ашгийг нь хөндөж, ялгаварладаг, хохироодог, дарамталдаг намын удирдлагын дуулгавартай албат нь БИД биш ээ.

Бид үзэл бодол итгэл үнэмшлээрээ нэгдсэн улс төрийн тусгаар тогтнолын хил хязгаарыг сэтгэл зүрх, итгэл үнэмшилээрээ манаж байгаа нийгмийн зүтгэлтнүүд билээ.

Ачааны хүндийг үүрч чадна хэмээн намын журмын олон нөхөд нь итгэн бидэн дундаас итгэл хүлээлгэж хариуцлага үүрүүлсэн намын зарим удирдлага үүнийг эрх мэдэл хэмээн эндүүрэн үнэнч журмын нөхдөө өөрийн боол мэт харж, өөрөөс нь өөр ухаантан байхгүй мэт дур зоргоороо аашлан бидэнтэй зөвлөлгүй дангаар шийдвэр гаргадаг боллоо. “Би” –ээр өвдсөн энэ нөхдийг “БИД” болтол хариуцлага тооцож эмчилье нөхдөө.

Намын буянаар улс төрийн өндөр албан тушаалд хүрсэн зарим зальт үнэг, цөөвөр чононууд та нар намын шинэчлэлийн салхийг сөрөн ,жам ёсны эсрэг түүнийг нухчин дарж амьдралаар нь тогловч, цаг хугацааг хэзээ ч нугачин дарж чадахгүй шинэчлэлийн салхи хэзээ ч зогсохгүй гэдгийг санаж яваарай.

Шударга ёсыг уландаа гишгэсэн ийм адын бололтой адгийн новшнуудын гараар 100 жилийн түүхт НАМ-ынхаа түүхийг Дархандаа булшлуулахгүйн төлөө залуучууд бид итгэлт журмын мянга мянган гишүүдийн хамт сэрэмжлэн тэмцэх болно.

Миний бие Дархан Уул аймгийн МАН ын хорооны дэд даргын хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг дөрвөн жил хашиж, хангалттай сайн үнэлгээтэйгээр намын ажлын арвин баялаг туршлагатай журмын нөхөр бөгөөд дүү Т.Тулгадаа хүлээлгэн өглөө.

Өнгөрсөн хугацаанд амаргүй нөхцөлд олон том ажлыг зохион байгуулахад хамтран ажиллаж, чин сэтгэлээсээ хамтарч, дэмжиж ирсэн аймгийн намын хороо, түүний зарим тэргүүлэгчид, аймаг , сумдын ИТХ-ын төлөөлөгчид, Б.Азжаргал, Б.Хадбаатар, Д.Амарсанаа, Н.Ганбаатар даргатай сумдын МАН хороо түүний гишүүд, зовлон жаргалаа хуваалцаж явсан эрхэм дотнын үүрийн дарга, дэд дарга нар, багийн дарга нар, ИНХ-ын дарга нар, мянга мянган намын гишүүд дэмжигчид, ажлын албаны хамт олондоо талархал илэрхийлж байна. 2016 оны МАН-ын өндөр ялалт амжилтын буухиаг 2020 онд үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. Намын шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэхэд дээрх журмын нөхөд минь хамтран ажиллана гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна.

Дархан сумын МАН-ын 10-р үүрийн гишүүн Б.Батболд

2020.01.15 Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны 3-р хурал. 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Балжаа (202.21.107.253)
    Шал мангар бацаан шдээ. Энийг намын дэд даргаар тавьсан Насанбат маш харалган хүн байна. Хүн чанаргүй их нарийн ярьвал сэтгэц асуудалтай хүнийг таниугүй л байна даа. аав нь яг ийм хүн байдаг юм бас л нэг өөрийнхөөрөө зүтгэсэн юм ойлгодоггүй сонин хүн байдаг
    2020 оны 02 сарын 12 | Хариулах
  • Zochin (192.82.74.181)
    Uuruu 60 terbumaa umuuruud xudlaa yariad l faceer ner bichleg shig yum tsatsaad baisan biz dee.alban tushaali ni avchixaar unuu sarisan bagvaaxaini ulger bolloo doo.
    2020 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.167)
    Яах нь вэ дотор нь хоолоо хуваалцаж яваад өөрийн үзэл бодлоор зүтгэж байгааг дийлэнх олонх нь буруутгаж байгаа болохоор хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж сайн бод бас дахин бод өрх гэрээ засаад төрөө засадаа
    2020 оны 01 сарын 25 | Хариулах
  • Э (103.50.206.40)
    Энэ залуу чинь Эмнэлэгийн ҮЭ-ийн хорооны дарга хийдэг билүү. Хэрэв ҮЭ-ийн сонгуульт ажил хийдэг бол намын сонгуульт ажил хийж болохгүйшдээ
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
  • Шударга Иргэн (202.126.88.151)
    Зүгээр Дэд даргын албан тушаалаасаа хусагдчихаад л олон юм ярих юм тийм байсан бол дэд дарга байхдаа энийгээ хэрэгжүүлээд дугараад явахад яасий ернь аливаа юманд хугацаа гэж байдаг хугацаагаа дууссан бол устгаж бай хугацаа хэтэрвэл ялзрах аюултай эд тийм л байна аливаа дарга нар албан тушаалаасаа буугаадл юмыг өөрөөр харах юмдаа
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
  • Даш (202.21.107.253)
    шинэ намд орчих, шизотой юмтай хүмүүс шинэ намд нэг доороо цуглаж байгаа
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
  • Ганаа (202.21.107.253)
    Хүүхэн хүчиндэж, эмэгтэй хүн зодож дээрэлхдэг чам шиг пизда нам шинэчлэнэ гэж юугаа хуцаад байгаан. Дарханы МАН харин ч түүхэндээ ялагдаж үзээгүй босоо явсан юм шүү, чи муу ац Азжаргал даргатай даргын суудал булаалдаж эргүүтэж давхисныгаа нам шинэчлэнэ гэж шаагаад яахав дээ. харин ч тун базаахгүй амьтныг дарханы ман удаан тэслээ хөөж явуулах цаг нь болсон байна.
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
    • Наранбаатар(202.126.89.14)
      Жаахан бодитой зүйл бичээрээ хө
      2020 оны 01 сарын 24
    • Зочиг(66.181.191.221)
      Нэг ийм л хүмүүс намыг муухай харагдуулах гээд байгаа юм да.Чанартаа АН мөнгөөр нам дотор нь бутаргах гээд оролдоод нэг иймэрхүү юмнуудыг ашиглаад байгаа юм.Доржзовдтонгууд чааваас
      2020 оны 01 сарын 24
1384   9
НИЙТЭЛСЭН: MyDarkhan