Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-01-28

Австралид очсон Монгол иргэнээс коронавирус илэрсэн гэж мэдээлэв

Австрали улсад очсон Монгол улсы иргэн, 34 настай эрэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн гэж Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээллээ. 

Тэрээр БНХАУ-ын Гуанжу хотын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотод энэ сарын 19-нд очсон. 

"Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч Мельбурн хотод очсон оройдоо халуурч, эмнэлэгт тусгаарлагдаж, энэ сарын 25-нд коронавирус гэдэг нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ" гэж ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хэлэв. 

Олон улсын эрүүл мэндийн дүрмийг Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын гишүүн 196 орон дагаж мөрддөг. Үүний дагуу өвчлөлийн нөхцөл байдлын мэдээг дамжуулж байгаа бөгөөд дүрэм ёсоор өвчлөлийн бүртгэл нь Австрали улсад гарсан тохиолдлоор бүртгэгдэх юм байна. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
421   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan