Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-01-29

АВСТРАЛИД КОРОНА ВИРУСЫН ВАКЦИНЫГ ГАРГАН АВЛАА

Австралийн Мельбурн хотын “Peter Doherty” институтийн эрдэмтэд 12 цагийн шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд шинэ коронавирусын халдварын эсрэг вакциныг өчигдөр гаргаж авлаа.

Мэргэжилтнүүд өнгөрсөн баасан гарагт халдвар авсан өвчтөний уушгинаас нянг авч лабораторт үржүүлсний үндсэн дээр энэхүү вакцинийг гарган авчээ. Peter Doherty институтийн ахлах судлаач Julian Druce хэлснээр, судалгааны баг энэхүү туршлагаа ДЭМБ-д танилцуулсны дараа бусад улс орнуудын лабораториудад нийлүүлэх ажээ. Doherty институт нь энэхүү вирусийг зохиомлоор үржүүлж судалгаанд ашигласан хоёр дахь лаборатори бөгөөд өмнө нь Хятадууд мөн үржүүлсэн ч вакцины туршилтаа ДЭМБ-д танилцуулаагүй байгаа.

Doherty институтийн өөр нэг эрдэмтэн, профессор Mike Catton-ий хэлснээр бол коронавирус бидний мэдэх SARS, MERS зэрэг амьсгалын замын халдварт өвчинтэй хамгийн төстэй. Гэхдээ SARS шиг тийм ноцтой биш гэсэн байна. 

Эх сурвалж: www.abc.net.au

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.88.229)
    За болж дээ, гэгээлэг мэдээ байна.
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
437   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan