Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-01-31

КОРОНАВИРУС

Коронавирус (CoV) нь вирусийн том омог бөгөөд зарим төрлийн коронавирус нь ханиад гэх мэт хөнгөн хэлбэрийн өвчлөл үүсгэдэг бол зарим нь Ойрхи Дорнодын амьсгалын хам шинж (MERS), амьсгалын цочмог халтай хам шинж (SARS) гэх мэт хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг. Шинэ коронавирус нь өмнө нь хүнд тодорхойлогдож байгаагүй шинэ омог юм.

Коронавирус нь зоонозын буюу мал, амьтан, хүний хооронд дамжин тархдаг вирус юм. Тухайлбал, SARS-ийн коронавирус нь суусраас хүнд, MERS-ийн коронавирус нь нэг бөхт тэмээнээс хүнд дамжин халдварласныг нарийвчилсан судалгаагаар тогтоосон байна. Мал, амьтны дунд тархсан зарим коронавирус хүнд халдвар үүсгэдэггүй байна.

Коронавирусийн халдвар нь амьсгалын замын өвчний шинж тэмдэг, халуурах, ханиалгах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгээр голдуу илэрдэг. Хүнд халдвар нь хатгалгаа, амьсгалын цочмог халтай хамшинж, бөөрний дутмагшил, үхэлд хүргэх аюултай.

Халдварын тархалтаас сэргийлэхийн тулд:

  • Гараа тогтмол савандаж угаах,
  • Ханиах/найтаахдаа ам, хамраа таглах,
  • Мах, өндгийг бүрэн болгож хүнсэндээ хэрэглэх,
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр хавьталд орохоос зайлсхийхийг зөвлөдөг.

Коронавирусийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, ДЭМБ-аас бусад улс орнуудад бэлэн байдлаа хангахыг уриалан дэмжиж гаргасан түр удирдамж, аяллын талаар зөвлөмжийг дараах холбоосноос авна уу:

Эх сурвалж:

https://www.who.int/health-topics/coronavirus

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
437   0
НИЙТЭЛСЭН: Б.БАЯРБЯМБА /ЦАХИМ ЭМЧ/