Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-02-05

МСҮТ-ийн суралцагч сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна

Засгийн газрын 2020 оны хоёр дугаар сарын 04-ний ээлжит хуралдаанаар Засгийн газрын хуралдаанаар Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгох шийдвэрийг гаргалаа. 

Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны  суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ.

Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагын хичээлийн 75-аас дээш хувьд нь суусан байх ёстой юм байна. 2019-2020 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 80 байгууллагад 37.5 мянган хүн суралцаж байгаагийн 36 мянга гаруй нь мэргэжлийн болон техникийн боловсролын өдрийн ангийнх байна. Засгийн газар 70 мянган төгрөг байсан тэтгэлгийн хэмжээг 2019 онд 100 мянган төгрөг болгон нэмж байсан. 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар 

https://zasag.mn/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ЗӨВ ШИЙДЖЭЭ (202.21.107.249)
    ОЮУТАНУУДАД ИХ НЭМЭР БОЛНО ДОО.
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.55.188.44)
    msvt 12sariixaa 100g xezee ugux w
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
514   2
НИЙТЭЛСЭН: MyDarkhan