Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-02-06

ЭМЯ: Дарханд тусгаарлагдаад байсан иргэн коронавирусээр халдварлагдаагүй нь тогтоогдлоо

Өчигдөр Дархан-Уул аймаг болон БНСУ-ын Сөүл хотоос ирсэн хоёр иргэн шинэ коронавирусын халдвартай байж болзошгүй тул шинжилгээнд хамруулсан. Харин өнөөдөр тэдний шинжилгээний хариу гарч, сөрөг буюу коронавирусын халдвар илрээгүйг  ЭМЯ-аас мэдээллээ. 

Монголд одоогоор коронавирусийн халдвар бүртгэгдээгүйг ЭМЯ-наас албан ёсоор мэдээлж байна. Өнгөрсөн хугацаанд өвчний төстэй шинж тэмдэг илэрсэн нийт 85 тохиолдлыг тусгаарлаж, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийж, сөрөг хариуг баталгаажуулсан. Одоогоор ХӨСҮТ-д долоон хүнийг хянаж байна.

ДЭМБ-аас эмч, эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Манай улсад хоёрдугаар сарын 8-нд хувийн хамгаалах хэрэгслийн эхний ээлж ирнэ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
523   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan