Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-02-10

Сурагчдын хичээлийг гуравдугаар сарын бямба гаригуудад НӨХӨЖ ОРНО

Сурагчдын гуравдугаар улирлын амралтаас нэг долоо хоног хасахаар болсон байна. Тодруулбал нийслэлийн сурагчид хоёр долоо хоног, хөдөө орон нутгийн сурагчид гурван долоо хоног амрах ёстойгоос нэг долоо хоног хасагдах юм.

Үлдсэн гурван долоо хоногийг, гуравдугаар сарын Бямба гаригуудад хичээллэж нөхөхөөр шийдвэрлэлээ хэмээн БСШУСЯ-ны  Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдээлжээ. 

Коронавирусын тархалтын улмаас нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийт таван долоо хоног сурагчдын хичээл завсардаж байгаа юм. Таван долоо хоногийн нэг долоо хоног нь Цагаан сарын албан ёсны амралт таарч байгаа ч цаана нь төлөвлөгдсөн дөрвөн долоо хоногийн хичээл, сургалтын үйл ажиллагаа тасарч байгаа тул дээрх зохицуулалтыг хийхээр болжээ. 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
335   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan