Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-02-12

Сар шинийн баярыг ТЭМДЭГЛЭХГҮЙ байх шийдвэрийг Засгийн газар ДЭМЖЛЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжлээ. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга санал авах төслийг Засгийн газарт хүргүүлсэн юм.

Энэхүү шийдвэр гарснаар бүх нийтээрээ сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ үүнтэй холбоотой ямар нэг зар сурталчилгаа, үзэсгэлэн худалдааг зохион байгуулахыг хориглож байгаа юм. 

Засгийн газраас үргэлжлүүлэн сар шинийн баярын өдрүүдэд бүх нийтээрээ амрах эсэхийг хэлэлцэж байгаа аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.107.253)
    Худал мэдээлэл оруулахаа боль. Засгийн газар ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд дэмжсэн санал өгөхөөр шийдвэрлэсэн юм. Дашуудын сайт дандаа худал мэдээлэл тавихаа болих хэрэгтэй. Цагаан сар бол хуулиар тэмдэглэдэг баяр учраас ЗГ хориглох боломжгүй, Зөвхөн онц байдал зарлах замаар зогсоож болно.
    2020 оны 02 сарын 12 | Хариулах
381   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan