Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-02-14

КОРОНАВИРУСЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА

БНХАУ-д шинээр илэрсэн хүнээс хүнд халддаг коронавирус дэлхийн олон улс орнуудад илэрч, олон хүн өвчлөн амь насаа алдаад байгаа. Энэхүү аюулт вирус хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар болон түүний илрэх шинж тэмдэг, мөн хэрхэн сэргийлэх талаар "Буянтай" эмнэлгийн их эмч Б.БУЯНДҮҮРЭН зөвлөж байна. 

1. НУУЦ ХУГАЦАА: 

14 хоног байснаа уртасч 24 хоног болов.

2. ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ: 

Зөвхөн агаар дуслаар цэр шүлс амьсгалын замаар гэж байсан бол одоо халдвар авсан хүнээс ялгарч буй хөлс, өтгөн зэргээр дамждаг нь тодорхой болжээ.

3. ОНОШЛОГОО: 

2-4 удаа шинжилж байж оношлогддог.

4. ХҮНДРЭЛ:

Маш хурдан хүндэрч, тархи уушгийг өвчлүүлсэнээр ухаан алдаж, амьсгалын дутагдалд ордог.

5. ТАРХАЛТ:

Түргэн. Монголд сэжигтэй 100 гаруй тохиолдол гэж мэдээллэж эхэллээ.

6. Бид юуг АНХААРАХ вэ?:

Хувь хүний ухамсар, сэргийлэлт сэрэмж маш чухал. Бид их хэнэггүй шүү. Хэлсээр ярьсаар анхааруулсаар байхад л ой тойнд оромгүй, итгэмгүй, үйлдэл тохиолдол гаргачихсан уулга алдаад бусдыг хохироогоод явдаг!

- Байнга маск зүүе.
- Гараа зүгээр нэг норгоод орхих биш сайн угаа, угаах бүрдээ 2-3 удаа савандаарай.
- Гар барихгүй. Гар барьж, үнсэж, золгож, тэврэлдэж мэндчилэх гэж ёсорхох хэрэггүй. - Цүнх, халаасандаа гар ариутгах гель, нойтон сальфеткатай яваарай.
- Халуун шимт тэжээллэг хоол хүнсээ шинээр нь бэлдэж, сайн идэж уу, энэ үед жин хасах янз бүрийн дэглэм, оролдлогуудаа орхих нь зөв.
- Дэлгүүрээс сав баглаагүй ил задгай хүнсний бүтээгдэхүүн авч, шууд идэж хэрэглэх хэрэггүй. Үргэлж боловсруулж, чанаж, буцалгаарай.
- Жимс, жүүс, аньс, чацаргана аарцыг витаминлаг болохоор их зөвлөдөг. Халуунаар нь сайн уугаарай. Эсвэл 500мг-тай С витамин том таблеткан хэлбэртэй аптекуудаар байдаг, өдөрт 2-3 удаа хүлхчихсэн ч болно.
- Мэдээж гэр болон байгууллагадаа ариутгал, цэвэрлэгээг улам сайн хийе. Спиртэд хлорт нэгдэлд тэсвэргүй гээд байгаа.
- Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, дуртай дуу хөгжмөө сонсож, бүжиг хөдөлгөөн дасгал хийж, урам зориг төрүүлэх үг ишлэл бүхэнд анхаарлаа хандуулаарай.
- Онцын шаардлагагүй бол гадуур бүү гар, хий холхиод байгаа харагдах юм.
- Битгий даараарай. Гэр орныхоо ялангуяа гал түлдэг бол гэрийн температураа тогтмол байлгаарай.
-Цагаан сарын баяр бол ойлгомжтой боллоо. Хориглох зарлиг, захирамж, тушаалууд шат шатандаа гарчихлаа.
Гэртээ үр хүүхэдтэйгээ золгоод халуун цай, сүү, аарц, буузаа идэж, зохиол ном уншиж, хүүхэддээ гаргаж чаддаггүй цагаа зориулж тоглож, наадаж, ярилцаж, сэлүүхэн газар салхинд гарч, унтаж амарч өнгөрөөе.

Халдвар тархахгүй, дэгдэхгүй байхад иргэний ухамсар гаргаж, өөрийн өчүүхэн хувь нэмрээ оруулан халдвараас сэргийлж, бусдыгаа аварцгаая.

Бяцхан зөвлөмжийг эмч Б.Буяндүүрэн

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Сайнаа (139.5.219.49)
    Их баярлалаа
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (64.119.25.246)
    Баярлалаа
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
1302   2
НИЙТЭЛСЭН: Эмч Буянаа