Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-02-14

Ажлын тусгай горимд шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа

ТУС ЗАХИРАМЖИД: 

1. Шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, учирч болох эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд 2020 оны 02 дугаар сарын 17-ны 08:00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 03-ны 00:00 цаг хүртэл ажлын тусгай горимд шилжүүлсүгэй.

2. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа /төрийн тусгай алба, онц чухал обьектууд, эрүүл мэндийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас бусад/ төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт ажлын тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын өдрийн үргэлжлэх хугацааг 7 цагаар тогтоож холбогдох шийдвэрийг гарган, мөрдүүлж ажилласугай.

3. Аймгийн хэмжээнд ажлын тусгай горимд шилжүүлсэнтэй холбоотойгоор томоохон хүнс, барааны зах, жижиглэнгийн болон бөөний худалдааны төвүүд, зоогийн газруудын цагийн хуваарийг 18:00 цаг хүртэл, бусад худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, үсчин, гоо сайхан, хүнс, барааны дэлгүүрийн цагийн хуваарийг 20:00 цаг хүртэл ажиллахаар тогтоосугай.

4. Аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01-А/54 дүгээр захирамжийн нэг дэх заалтнаас кафе гэснийг хасч, энэхүү захирамжаар тогтоосон цагийн хуваарийн дагуу зөвхөн нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрсүгэй.

5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шуурхай штаб /хурандаа С.Пүрэвсамдан/-т даалгасугай гэжээ.

Эх сурвалж: ЗДТГ-ын МТА

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (150.129.140.243)
    birj toirson makh tsagaan ideenii khudalaagaa zogsoogooroi
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.122.116)
    Inged bhar chin bid nar chin banka yaj tuluh yum be banknii asyydaliig shiidej uguu
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.40.142)
    гаргасан зарирамж таалагдаж байна. Амжилт хүсье.
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
1031   3
НИЙТЭЛСЭН: MyDarkhan