Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-02-19

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлэх хугацааг гуравдугаар сарын 30 хүртэл сунгалаа 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж  12 асуудал хэлэлцсэний дотор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлэх хугацааг гуравдугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа. 

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ныг хүртэл хаахыг нэгдүгээр сарын 24-нд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлээд байсан юм. 

Ингэснээр бүх төрлийн боловсролын байгууллагууд болох

  • Сургууль
  • Цэцэрлэг
  • Их дээд сургууль
  • МСҮТ
  • Коллеж
  • Сургалтын төвүүдийн үйл ажиллагаа дахин гуравдугаар сарын 30-ыг хүртэл явагдахгүй байхаар боллоо. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
403   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan