Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-02-26

УОК: Нийслэл, орон нутгийн орох, гарах хөдөлгөөнийг хаах шийдвэрийг сунгалаа

ШУУРХАЙ МЭДЭЭ:  

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА:

✅ Улс, хот хоорондын онгоц, галт тэрэг, хот дотор нийтийн тээвэр, автозамын бүх хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 27 ны өдрөөс гуравдугаар сарын 3 хүртэл бүрэн хязгаарлана

✅ Монгол-БНСУ хооронд хийж байгаа бүх нислэгийг хоёрдугаар сарын 27-ны өдрөөс 3 сарын 11-ний өдөр хүртэл зогсооно

Монгол-Япон улс хооронд хийж байгаа бүх нислэгийг хоёрдугаар 28-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл зогсооно

Төрийн албан хаагчид хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 30 хүртэл гадаадын бүх улс оронд зорчихыг хориглолоо

БНСУ-аас ирэх хүмүүсийг Монгол улсын аль ч хилийн боомтоор нэвтрүүлэхгүй

Сошиал орчинд санаатай, санаандгүй байдлаар худал мэдээлэл тараасан, эрүүл мэндийн үзлэгт орохоос татгалзсан, биеийн байдлаа худал мэдүүлсэн, эрүүл мэнд, хуулийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй иргэн, аж ахуй нэгжийг саатуулж хатуу хариуцлага тооцно.

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.87)
    Маргааш ажил эхлэхгүй гэсэн үгүү
    2020 оны 02 сарын 26 | Хариулах
780   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan