Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-03-01

БУГЫН ЗУРГИЙГ МОНГОЛД АВААГҮЙ

 Канадын гэрэл зурагчин Alan Poelman-ий ертөнцийн нөгөө хэсэгт дарсан зургийг "Монголд, Сэлэнгэ аймгийн Хүдэрт" хэмээн олон Монголчууд өөр хоорондоо түгээлцэж байна

Канадын баруун мужид Montebello, Quebec хэмээх нэг сая гаруй хүнтэй хот бий. Аялал жуулчлал энд их хөгжсөн. Ялангуяа “Parc Omega” дахь амьтадын хүрээлэнд хэдийгээр жинхэнэ “амьд” биш ч гэсэн үзэсгэлэнт байгалтай төгс зохицсон зэрлэг амьтадын зураг авахаар жуулчид маш ихээр их ирдэг байна. Буга согоо гэх мэт илт аюулгүй амьтад хүнд ойртон ирж гар дээрээс нь сүү ууж, тэжээл идэх нь ч бий. 2018 оны 12 дугаар сарын эхний 7 хоногийн нэвсийсэн цастай нэгэн өдөр Канадын гэрэл зурагчин Alan Poelman / https://www.instagram.com/alftown/ / их азтай байлаа. Тэрээр ойн захаар цувран явж байгаа бугын сүргийн гайхалтай хэдэн зураг дарж амжлаа.

Тэрээр ийнхүү өөрийн зургуудаа инстаграммдаа байршуулжээ. 

Тэдгээрээс дэлхий даяар хамгийн их түгээгдсэн нь нас бие гүйцсэн эр бугын энэхүү зураг юм.

Тус зургийг Alan Poelman 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр инстаграмдаа байршуулжээ. Зургийг тавьснаас хойш өнөөдөр Google сайтаар хайхад гурван сая гаруй илэрц гарч ирнэ. Мөн инстаграм дахь Montebello, Quebec хуудас Alan Poelman-ий дээрх цуврал зургаас 3 бугатай зургийг профайл зургаараа сонгсосон нь одоо ч хэвээрээ байна.  

 Зурагчны хамгийн их түгээгдсэн дээрх бугатай зургийн тухайд 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Boderiste Brcko Distrikt хэмээх Facebook хуудас дээр тавигдсанаар нийгмийн сүлжээнд дахин олны анхаардын төвд орж ирлээ.

 Улмаар 2020 оны 2-р сарын 29-нд “Дэлхийгээр Аялагчид World Wanderers” хэмээх 624000 гишүүнтэй Монголын хамгийн том аялалын Facebook групп энэхүү зургийг “Сэлэнгийн Хүдэр суманд” гэсэн тайлбартайгаар нийтлээд нэг цаг гаран байршуулаад устгав. Гэвч энэ хооронд олон хэрэглэгч зургийг татаж аваад өөрийн хаягаараа дамжуулсаар байна.

Тухайлбал манай нэрт сэтгүүлчдийн нэг Б.Ганчимэг дараах байдлаар өөрийн фэйсбүүк дээрээ оруулжээ. Түүнийг манай олон сэтгүүлч, нийгмийн идэвхтэй харилцаанд байдаг залуу үе дагаж, мэдээлэл авдаг юм.

Ийнхүү Канадын гэрэл зурагчин Alan Poelman-ий зураг ертөнцийн нөгөө хязгаарт орших Монгол хэмээх орны сэтгүүлчээс эхлээд олон иргэн зургийг нь Монголд авсан зураг хэмээн андуурч өөр хоорондоо түгээлцэж байна.

Fact Check Mongolia

2020/03/01

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
645   0
НИЙТЭЛСЭН: Ц.Чимэддондог