Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-03-02

МАРГААШ НИЙСЛЭЛИЙГ ЗОРИХ ГЭЖ БАЙГАА БОЛ...

Маргааш 06.00 цагт хот хоорондын авто замын хөдөлгөөнийг нээнэ. Ингэснээр нийслэлд 40 мянган хүн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл орж ирнэ гэсэн тооцоог цагдаагийн байгууллагаас хийсэн. Тиймээс үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас дараах сэрэмжлүүлэг, мэдээллийг өгч байна.

* Энэ өдрүүдэд замын ачаалал нэмэгдэнэ. Үүнийг дагаад зам тээврийн осол хэрэг гарах магадлал өндөрсөх учир цагдаагийн алба хаагчид нийт 98 цэгт хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллана.

* Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд орон нутгийн замыг бүрэн хяналтад авсан. Нийт 65 байнгын пост хяналт, шалгалтаа гүйцэтгэнэ. 

* Зөөврийн хурд хэмжигчийг дараалан байрлуулсан.

* Хөдөлгөөнт байдлаар болон видео бичлэгээр замын хөдөлгөөнийг баримтжуулна.

* Пост бүр дээр Эрүүл мэндийн байгууллага болон Онцгой байдлын газар, Цагдаагийн алба хаагчид ажиллах бөгөөд нэг пост дээр нийт 15-20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. 

* Тээврийн хэрэгслийг нийслэл рүү нэвтрүүлэхдээ иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, асуумж бөглүүлнэ.

* Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодыг төвийн хэсэг, баруун зүүн гэх мэтээр хуваасан ч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Өлзийт хорооллын постууд нэг гарцтай. Тиймээс тухайн пост дээр ачаалал үүсэхийг анхааруулж байна.

* Тухайн үед тодорхой хэмжээнд хөдөлгөөний удаашрал нэмэгдэх учир энэ үед жолооч нар замын хөдөлгөөний дүрэм заалтыг зөрчиж, урсгал сөрөх, урдуур дайрах гэх мэт зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.

* Баруун талд буюу Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоо дээр нийт зургаан гарцыг нээхээр төлөвлөсөн бөгөөд суудлын болон ачааны машиныг өөр өөр эгнээгээр нэвтрүүлнэ. 

* Цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа учир замын ачааллаас шалтгаалан Улсын онцгой комисс болон Цагдаагийн байгууллагаас цаг тухайд нь хөдөлгөөн зохион байгуулалт дээр шийдвэр гаргаж ажиллана.

* Тухайлбал, аймаг дүүргээс гарах гэж буй тээврийн хэрэгслийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, цагийн зайтай гаргах арга хэмжээ авна. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
870   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan