Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-03-08

ӨНӨӨДӨР ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

1857 оны Гуравдугаар сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бvрдvvлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавин жагссан байна. Учир нь тэр үед эмэгтэйчүүд өдөрт 16 цаг хөлсгvй шахам ажиллаж байхад эрчvvд 10 цагаар ажилладаг байжээ.

Энэ үед АНУ-д олон vйлдвэрүүдэд Ажилчдын холбоо хэмээх байгууллага үйл ажиллагаа явуулж байсан юм. 1857 оны Гуравдугаар сарын 8-нд дахин нэг байгууллага нэмэгдэж анх удаа эмэгтэйчvvд гишүүнээр элсэж эхэлсэн байна. Мөн энэ өдөр Нью-Йоркийн олон хотуудад сонгох сонгогдох эрх эдлүүлэхийг шаардсан олон зуун эмэгтэйчүүдийн сүрт жагсаал болжээ.

1910 онд Копенгагед болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин гэгч эмэгтэй 3-р сарын 8-ны өдөр Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэлд нэгдэхийг уриалан Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдөр болгох санал дэвшүүлж, дэлхийн олон улс орны эмэгтэйчүүд энэ уриаг хүлээн авч хөдөлмөрлөх эрх, нэр төрөө хамгаалах, хүндлүүлэх эрх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэлд нэгдсэн байна.

1911 онд Австри, Дани, Герман, Швейцар зэрэг оронд 3-р сарын 19-ний өдөр уг баярыг анх удаа тэмдэглэж сая гаруй хүн жагсаал цуглаанд оролцжээ. Харин дараа нь 1912 оны 5-р сарын 12-нд уг баярыг тэмдэглэх болжээ. 1913 онд тухайн vеийн Оросын нийслэл Петрбург хотод анх удаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэсэн гэнэ. Хотын даргын нэр дээр ирсэн өргөдөлд “эмэгтэйчvvдийн асуудлаарх шинжлэх ухааны төлөө” хэмээх байгууллагын тухай тусгагдсан байв. Засгийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу 1913 оны 3-р сарын 2-нд Полтавскийн гудамжинд орших Калашниковийн талхны биржийн байранд 1500-гаад хүн цуглаж эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх чөлөө, тeр засгаас төрсөн эхчvvдэд халамж үзүүлэх, амьдралын өртөг өндөр байгааг хэлэлцжээ. Дараа жил нь Европын олон оронд 3-р сарын 8-нд эсвэл энэ өдрийг дөхүүлэн эмэгтэйчvvүүд дайны эсэргүүцэл жагсаал зохион байгуулах болсон байна.

1917 онд Оросын эмэгтэйчүүд 2-р сарын сүүлийн 7 хоногийн ням гаригт “Энх тайван ба талхны төлөө” гэсэн уриа лоозон барин гудамжинд жагсжээ. Үүнээс дөрөв хоногийн дараа эзэн хаан II Николай ширээнээсээ татгалзаж, түр засгийн газар эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг баталгаажуулав. Тухайн vеийн Оросын мөрдөж байсан цаг тооны бичиг болох Юлианы тооллоор хоёрдугаар сарын 23 -ны энэ түүхт өдөр нь Григорианы тооллоор 3-р сарын 8 байлаа.

Ийнхүү 100 гаруй жилийн туршид 3-р сарын (Мартын) 8-ний энэ өдрийг дэлхий даяар өргөнөөр тэмдэглэж иржээ.

Орчин цагт Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан НҮБ болон олон улсын бусад байгууллага, засгийн газрууд, дэлхийн болон үндэсний эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд эмэгтэйчүүдийн хүний эрхийг баталгаажуулах, тэдний улс төр, нийгэм, эдийн засгийн тэгш эрх, тэгш оролцоог хангахад гарсан ахиц, цаашид шаардлагатай өөрчлөлт шинэчлэлийн тухай өргөнөөр хэлэлцэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийг нэгтгэн, шинэ эрч хүчээр цэнэглэх, эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна.

Олон улсын хэмжээнд "Мартын 8"-ны утга агуулга, ач холбогдол нь эмэгтэйчүүдийн хүний эрхийг хангах чиглэлд гаргасан ололт амжилтыг цэгнэн дүгнэх, өөрчлөлт шинэчлэлийг шаардах, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл хэрэгт зориг гаргаж, тууштай, шийдэмгүй зүтгэж ирсэн эмэгтэйчүүдийн хувь нэмрийг талархан тэмдэглэх, дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй эмэгтэйчүүдийн шударга ёсны төлөө тэмцлийг нэгтгэн бэхжүүлэхэд оршдог.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
404   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan