Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-03-10

ХАЛДВАРЫН ХАВЬТАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Нэгдүгээр хавьтал гэдэг нь халдвартай хүнтэй шууд харьцсан хүмүүс буюу уг хүнтэй ямар нэг байдлаар харьцсан хүмүүс. Энэ тохиолдолд онгоцонд хамт ирсэн, ялангуяа зэрэгцэн болон хойш урагш гурван эгнээнд хамт сууж ирсэн хүмүүс, хоол хүргэж ирсэн, зөөж авчирч өгсөн зэрэг үйлчилгээ үзүүлсэн хүмүүс багтана. Францын иргэний хувьд төмөр замын буудал руу хүргэсэн таксины жолооч ч багтана.

Хоёрдугаар хавьтал гэдэг нь дээрх I хавьталд орсон хүмүүстэй шууд хавьтсан хүмүүс буюу тэдний гэр бүл, ажлынхан гээд салбарлаад явна.

Гуравдугаар хавьтал гэдэг нь II хавьтлынхнаас цаашаа хавьтсан, халдвартай иргэний байсан газраар үйлчлүүлсэн хүмүүс (ICC Tower, Aриг, KFC, Баянгол, нөгөө таксинд суусан хүмүүс г.м) багтана.

Хавьталд орсноор халдвар авна, өвдөнө гэсэн үг биш. Харин халдвар авах магадлал нь өндөр гэсэн үг.

Тархдаг механизмыг энгийнээр дүрсэлбэл эрсдэлийн хувьд тогтоол ус руу чулуу шидэхэд үүсдэг давалгаа, төвөөс буюу халдварын голомтоос холдох тусам давалгааны эрч саармагждаг. Өвчлөхийн хувьд үүрэн телефоны ажилладаг зарчим шиг явагдана. Хамгийн сул дархлаатай хүмүүс нь утасны залгаж буй дугаар гэсэн үг.

Гараа сайтар савандаж дор хаяж 20 секунд үрж угаа. Хаттал нь сайн арч. Маскаа зүү. Гадуур битгий тэнэ. Гаднаас орж ирээд бүх хувцсаа соль. Сольсон хувцсаа гялгар уутанд хийж тавь. Өрөө, тасалгааны агааржуулалтад анхаар. Хүнээс 1м зай барь. Ханиаж, найтааж байгаа хүнээс аль болох хурдан холд.

Бэлтгэсэн: А.АЛИМАА

Эх сурвалж: FactCeck.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
721   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan