Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-03-10

Дарханд ажилласан ДЭМБ-ын багийн гишүүдээс шинжилгээ авч, тусгаарлаад байна

Шинэ коронавирусын халдвар илэрсэн Франц улсын иргэнтэй нэг онгоцоор 121 хүн нисч ирсэн гэх мэдээлэл байгаа. Тэдэн дунд ДЭМБ-ын уриалгаар Монгол Улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн ба эдгээр хүмүүс нийслэлд болон хөдөө орон нутгуудад ажиллажээ.

Тухайлбал тэд өчигдөр манай аймагт ажиллаж, эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудтай уулзсан байна. Энэ үедээ тэд амны хаалт хэрэглээгүй нь иргэдийн дунд айдас, бухимдал үүсгээд байна. 

Тус багийн гишүүдээс нэг нь нутаг буцаж, үлдсэн таваас шинжилгээ авч, ажиглалтанд байлгаж байгаа талаар ДЭМБ-ын Монгол дахь салбарын мэргэжилтэн О.Ариунтуяа хэллээ. Шинжилгээний хариу маргааш гарна.  

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)

Халдвар хэрхэн дамждаг вэ?

• Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар
• Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар

Илрэх шинж тэмдэг илрэх вэ?  

• Халуурах – 88%
• Хуурай ханиалгах – 68%
• Ядарч сульдах – 38%
• Цэр гарах – 33%
• Амьсгал давчдах – 19%
• Булчин өвдөх – 15%
• Хоолой өвдөх – 14%
• Толгой өвдөх – 14%
• Бөөлжих-5%
• Хамар битүүрэх-5%
• Гүйлгэх-4%
Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.

COVID-19 холбоотой асуудлаар дараах утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Шуурхай утас 70374157

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Шуурхай штаб 70371010

1 Эрүүл мэндийн яам 323002
2 Улсын 1-р төв эмнэлэг 99463372, 80060103
3 Улсын 2-р төв эмнэлэг 70150233, 70150234
4 Улсын 3-р төв эмнэлэг 77000351, 77000352, 99037227
5 Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 80809102, 80809105
6 Халдварт өвчин судлалын үндэсний төв 100, 80086829
7 Зоонозын өвчин судлалын үндэсний төв 70284393, 70282853
8 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 89096900
9 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 18002000, 98983630
10 Цус судлалын үндэсний төв 70136504
12 Геронтологийн үндэсний төв 350804, 350802
13 Эрүүл мэндийн хөгжлийн төв 70128801, 89880111
14 Гэмтэл согог судлалын үндэсний төв 70187797, 70180136
15 Арьсны өвчин судлалын үндэсний төв 93086485, 70135045
16 Эмгэг судлалын үндэсний төв 313820, /08.30-17.00/
17 Хүүхдийн төв сувилал 360735
18 Хавдар судлалын үндэсний төв 88877539, 70162529, 99124740

Гадаадын иргэдэд:

1 SOS medica 91913122
2 Интермед 80105577

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (45.117.32.3)
    ДЭМБ-ын төлөөлөгчид манайд зөвлөгөө өгөхөөр ирээд өөрсдөө шинжилгээ өгч зөвлөгөө аваад буцлаа даа. дэлхий амжихгүй шүү Монголчуудыг ккк
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Zail zail (202.126.89.173)
    Nasanbatad uu naidaj xaruuldag bainaa.
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
1387   2
НИЙТЭЛСЭН: MyDarkhan