Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-03-11

Манай аймагт ажилласан ДЭМБ-ын ажилтнуудын шинжилгээний хариу сөрөг гарчээ

Манай аймагт ажиллахдаа амны хаалтгүй байсан гэх шүүмжлэлд өртөөд байсан ДЭМБ-ын ажилтнуудын шинжилгээний хариу сөрөг гарч, короновирус илрээгүй байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Эдгээр мэргэжилтнүүд нь манай улсад, мөн өөр бусад улс орнуудад ч очиж ажиллаж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх баг бол өөрсдөө өндөр зэрэглэлийн мэдлэгтэй мэргэжилтнууд. Өдөр бүр халуунаа хэмжиж, биеийн байдлаа хянаж, бусдад аюул учруулахгүй байхаа мэддэг. Хэдий шинж тэмдэг илрээгүй ч бидний шаардлагын дагуу шинжилгээ өгч, хяналтанд байж байгаад, шинжилгээний хариу сөрөг гарч өнөө өглөө буцлаа.

Бусдын тусламжийг авчихаад муулах нь монгол хүний жудаг бишээ. Хүнд нөхцөлд бидэнд тусламжийн гараа сунгаж, өгөөмөр хандаж, хамгийн чухал мэдлэг, мэдээллээр хангаж ажилласан тэдэнд бид талархах ёстой.

ДЭМБ-ын энэхүү баг нь манай улсад гурван чиглэлээр зөвлөгөө өгч ажилласан нь үр дүнгээ өгсөн. Тухайлбал, тохиолдлын удирдлагын тогтолцоо буюу бүх салбарууд уялдаа холбоотой нэг удирдлага дор зохион байгуулалттай ажиллах талаар, ICU буюу сэхээний амьдруулахын чиглэлээр, IPC буюу эмнэлгийн дотоод халдвар хамгаалал, алдаа гарч эмнэлгээр дамжин өөр шинэ халдварууд тархах эрсдлээс хамгаалах болон эмнэлгийн ажилчид өөрсдөө энэ хүнд үед хүмүүст үйлчилж байгаад халдвар авахаас сэргийлэх чиглэлээр зөвлөн тусалсан юм” гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
491   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan