Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-03-13

Олон улсын цэргүүд COVID-19-ийн эсрэг Монголын далбаан дор нэгдсэн үү?

Олон улсын цэргүүд коронавирусийн эсрэг Монголын төрийн далбаан дор нэгдэж хийсэн гэх видео бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа билээ.

Олон нийт энэхүү бичлэгийг шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш зориуд хийсэн хэмээн ойлгож байгаа тул фактчек буюу баримтыг Fact Check Mongolia сүлжээ нягталж, бичлэгийг анх цацсан “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” фэйсбүүк хуудсаар дамжуулан эх сурвалжтай холбогдож энэ талаар тодрууллаа.

https://www.facebook.com/munkhtengeriin/videos/1873049332827693/

Тэгвэл энэхүү бичлэгийг шинэ коронавирусийн халдвар тархсан энэ хүнд үед эерэг хандлага түгээх зорилгоор бага зэрэг эвлүүлэн цацсан гэдгээ “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” фэйсбүүк хуудасны эх сурвалж тайлбарлалаа. Тэрбээр “Шинэ коронавирусийн халдвар тархаад буй энэ хүнд үед монголчууд дэлхийн нэг иргэн гэдгээ ойлгож, гаднын улс орны иргэнийг ялгаварлахгүй, эв эетэй байгаасай гэдэг үүднээс бичлэгээ бага зэрэг эвлүүлсэн” гэсэн юм. 

Уг бичлэгийн үндсэн эхийг өнгөрсөн онд Афганистанд үүрэг гүйцэтгэж буй НАТО-ийн цэргийн эвслээс санаачлан анх хийсэн юм байна.

НАТО-ийн эвсэлд багтдаг АНУ, Итали, Герман зэрэг орны үүрэг гүйцэтгэж буй цэргүүд “We are the world" дууг дуулсан нь бид нэг дэлхийтэй хэмээн эв нэгдэлд уриалжээ. Харин бичлэг дээр Монголын төрийн далбааны өмнө бүгд нэгдэж дуулсан нь Монгол Улсын үүрэг гүйцэтгэгч цэргүүд тэсвэр хатуужил, дасан зохицох байдал, даалгавар гүйцэтгэх чадвар болоод дархлааны хувьд ч хамгийн сайн үнэлэгддэг бөгөөд үүрэг гүйцэтгэдэг Азийн цөөхөн орны нэг учраас ийнхүү сонгож хийсэн болохыг эх сурвалж тайлбарласан. 

Эх сурвалж: Fact Check Mongolia, Ikon.mn,

Нийтэлсэн: 2020/03/13

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
584   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan