Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-03-18

УБ-Дархан чиглэлийн замд зорчиж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн анхааралд

2019 оны долдугаар сарын 15-ны өдрөөс хойш УБ-Дархан чиглэлийн авто зам болон түр замаар зорчиж амь насаа алдсан иргэдийн ар гэр, эрүүл мэнд, машин техник, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн анхааралд

УБ-Дархан чиглэлийн авто зам барихтай холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын 2019 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” 198 дугаар тушаал гарсан байдаг.

Зам хааж, түр зам болон засварлаагүй хуучин замаар зорчуулсан долоон сарын хугацаанд 20 гаран хүний алтан амь үрэгдэж, 120 орчим хүн хүнд хөнгөн гэмтэж, маш олон иргэд их бага хэмжээгээр эд хөрөнгө, машин техник, эд материалаараа хохирсон байна. Энэ нөхцөл байдал энэ жил ч үргэлжлэх нь нэгэнт тодорхой байна.

Иймд Монгол улсын иргэн та авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцлийг хангаагүй төрийн буруутай үйл ажиллагаанаас амь нас, эд хөрөнгө, эд материалаар хохирсон бол Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1. Амьд явах, 2. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаатай эдлэх эрхтэй иргэнийхээ хувьд, Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д заасан “авто зам, замын байгууламж барих, засварлах, арчлах, зураг төсөл боловсруулах, техник, технологийн норм, норматив, техникийн баримт бичиг батлах, хэрэгжилтэнд хяналт тавих эрх үүргээ хэрэгжүүлээгүй Зам тээврийн хөгжлийн яам, Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасан “авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах” чиг үүргээ биелүүлээгүй зам хариуцагч байгууллагаас Авто замын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар хохирлоо төлбөрөө гаргуулах эрхтэй.

Бүрдүүлэх баримт:

  1. Иргэний үнэмлэх нотариатаар гэрчлүүлсэн хувь
  2. Хорооны тодорхойлолт эх хувь
  3. Ослын асуудлыг Цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлсэн бол тэр талаарх баримтууд, даатгалтай холбоотой баримтууд
  4. Хохирлууд баримтууд...
  5. Баримт

ХОХИРЛЫН БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ЗААВАРЧИЛГАА

1. УБ-Дархан чиглэлийн түр зам болон хуучин замаар зорчиж байснаа нотлох.

- Бичлэг хийх, ингэхдээ тухайн газар орчны байдлын талаар осол гарахад нөлөөлсөн замын өө, энхэл, донхол, хонхор, нүх, суваг, шуудуу, шавар, мөстлөг зэрэг авто замын шаардлага хангахгүй нөхцлүүдийг мөн эрүүл мэнд, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд учирсан хохирлын нөхцөл байдлыг бодитой харуулж, аман тайлбартай бичлэг хийх, зураг авах, гэрчүүдээс яриа авах, тодорхойлолт бичүүлж авах гэх мэт

2. Тухайн хугацаанд хохирол хамаарах тухайн нотлох маш чухал.

- 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи хугацаанд хамаарах хохирлын асуудлыг ярина. Иймд тухайн замаар зорчихдоо замын хяналт \постуудаар\ -аар нэвтрэхдээ төлсөн хураамжийн тасалбар, бичлэг, зураг авахдаа огноог харуулах байдлаар, мөн цагдаад болон даатгалд дуудлага өгсөн бол тухайн дуудлага хийснээ screen shot хийх, даатгалын баримтууд \огноог харж болно\ цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлсэн бол тэр талаарх бүхий л баримтуудыг хэргээс хуулбар хийж авах, хамт явсан иргэдийнхээ болон тусламж үзүүлсэн хүмүүсийн холбогдох утас хаягийн мэдээллийг авах \гэрч болох\, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээ, эм тариа авсан, хэвтэж эмчлүүлсэн, ор хоногийн мөнгө төлсөн зэрэг санхүүгийн анхан шатны баримтууд, машин техникээ засаж янзлуулсан, шинээр сэлбэг хэрэгсэл худалдан авсан, ачилтын машин хөлсөлсөн, чирүүлсэн, тээвэрлүүлсэн, журмын хашааны төлбөр гэх мэт төлбөр мөнгөний баримтууд \огноо, тамга, гарын үсэгтэй\, эндээс асуудал болсон огноог ч тодорхойлж болох юм.

3. Нотолж болох энд дурдагдаагүй бусад арга хэрэгслийг ашиглах боломжтой.

 Холбоо барих: 95737394

Дарханы замд хохирсон иргэдийн бүртгэл - фэйсбүүк групп-д мөн хандаж болно 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Naraa Tsetseg (64.119.16.99)
    одоо энэ замаа 4.5 сард засаж эхэлэх хэрэгтэй энэ саруудад бороо цас бага бдаг, бас 40с50 км замд бүх компануудыг зэрэг оруулвал удлаа гэхэд 10 хоногт дуусна ингээд 50с 60 хоногт л хийх ажил шүү
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Naraa Tsetseg (64.119.16.99)
    хуучин зам ч гэсэн маш олон хүний амь нас, эрүүл мэнд ,эдийн засгийг корона вирусээс ч илүү хохироосон шүү дээ замыг шулш долоож идсэн бүх хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Zochin (202.126.89.145)
    ene darhani zamaa hurdan zacmaar bn ene zam bol opoc mongol hyutad gurvan ylcig holbocn tranc zam mash chuhal zam manai tur mash muu bn olon hunii ed hurungu ami nac ed materail baraa tsag hugtsaa heed mash uh hohirol ychirch bn dam concih nee dahin tender yrigdaj bn ingj udval 2.3 jildee ashiglaltand orihgui um bn da
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Хуучин цагийн жолооч (66.181.176.43)
    Хуучин цагт шороон замаар хүнд ачаатай чиргүүлтэй тээвэр хийж явсан жлдррч нар хүртэл онт осолд оролгүй шавар ус хад бутан дундуур явахд байж болоод байсан атал одоогийн залуус машинаа эзэмшихдээ суж мөртлөө хурдаа тааруулж, замын нөхцлөө цэгнэж яву чадахгүй байж сүржигнээд байдаг ямба нь дэндсэн балай юмнууд байх юм.
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
1170   4
НИЙТЭЛСЭН: MyDarkhan