Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-03-20

КОРОНА ба ЭЕРЭГ

Корона вирус буюу COVID-19 ийн өвчлөл яг өнөөдрийн байдлаар Дэлхийн 173 улсад тархаж, 240.491 хүн халдвар авч 9.869 хүн нас бараад байна. 

Энэхүү нөхцөл байдлыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас PANDEMIC буюу дэлхийн хэмжээний ЦАР ТАХАЛ хэмээн зарласан. 

Үүнтэй холбогдуулан дэлхийн томоохон удирдагчид өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал тэр бүр ард иргэддээ хандаж үг хэлээд байдаггүй Герман улсын канцлерь Ангела Меркель телевизээр ард түмэндээ хандаж үг хэлсэн нь ховор үзэгдэл байлаа. \Бүтэн эхээр нь монгол хэлээр уншихыг хүсвэл доорх линкээр нэвтэрнэ үү\

https://ikon.mn/n/1tri?fbclid=IwAR0O8fTShmbFxTU4fPFAc8vDJ90VrzUn-Ofnq5jgDUWC9YOWdJPs0Vh40AU

Үүнтэй зэрэгцэн манай улсыг дэлхийн томоохон хэвлэл болох "FORBES" сэтгүүл онцлон, олон нийтийг хамарсан энэхүү том саад бэрхшээлийн эсрэг хэрхэн хариу арга хэмжээ авч байгаа талаар нийтэлсэн нь БАХАРХУУШТАЙ... 

Тус нийтлэлийг монгол хэл дээр уншихыг хүсвэл CAAK.mn ий доорх линкээр: 

https://www.caaknews.mn/view/8302811/?fbclid=IwAR1z1W_Mw17XvY7MEgkQWv4ma-IjLvV1m5m34kuV5f7wbiKA8iWZ3BnUKp8 

Англи хэл дээр уншихыг хүсвэл: 

https://www.forbes.com/sites/breannawilson/2020/03/16/mongolia-announces-3-new-covid-19-cases-totaling-4-how-they-got-coronavirus-precautions-right/#17527c5a4fc9 линкээр нэвтэрнэ үү.

Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт нийгмийн сүлжээнд монголчуудыг огшоосон нэгэн бичлэг тархсан нь олон нийтэд хүрсэн ЭЕРЭГ МЕССЕЖ, хүнд бэрх цаг үеийг туулах "ВАКЦИН" байлаа. Энэхүү бичлэгийн үндсэн эхийг өнгөрсөн онд Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан НАТО-ийн цэргийн эвслээс санаачлан хийсэн бөгөөд үүнийг корона вирустэй тэмцэж буй хүн төрөлхтний үйл явдлуудын зурагтай эвлүүлэн “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” фэйсбүүк хуудаснаас олон нийтэд цацсан байв.   

Бичлэгийг үзэхийг хүсвэл мөн доорх холбоосд дарна уу 

https://www.facebook.com/watch/?v=814908348920974&external_log_id=b8cb69f568fba156c52614daefa1712a&q=munkh%20tengeriin%20khuch

Энэ мэтчилэн "корона" дэлхийг "айлгаж" байгаа хэдий ч, МОНГОЛЧУУД эерэг хандлагаар дүүрэн байна. Тэр дундаас Дарханчуудынхаа ЭЕРЭГ СЭТГЭГДЛҮҮД-ийг онцолъё. 

1. Дархан хотод тусгаарлагдсан хүмүүс ийн сэтгэгдэл үлдээжээ. 

 2. Нэгэн бүсгүй найзуудтайгаа Дархан-Улаанбаатарын пост дээр ажиллаж буй Онцгой байдал, Цагдаагийн ажиллагсдыг гарынхаа хоолоор дайлсан байна.

3. Ахмадууд маань ч арын фронтод сэтгэлээрээ ажиллажээ. 

4. Хувийн хэвшлийнхэн ч чадах чадахаараа тусалж, хичээж байна.

5. Мөн манай онцгойгийн аврагчид шаардлагатай үед залшгүй хэрэгцээтэй төхөөрөмжийг өөрсдөө хийчих чадварлаг залуус гэдгээ батлан харууллаа. 

6. Бас хорт вирусыг дэгдээхгүйн төлөө, хотоо цэвэр байлгахын төлөө үүрийн гэгээнээр эртлэн босч, цастайд ч, бороотойд ч ажиллаж байдаг "Шар хантаазтан"-уудыг халуун ундаар дайлж зогсох Кикбокс, Муатай боксийн ДЭЛХИЙН АВАРГА "Шинобү" Ц.Амарбаясгалан хэн нэгний камерийн дуранд өртсөн нь содон байлаа. 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
878   0
НИЙТЭЛСЭН: Г.ХАСТУЛГА