Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-03-20

ТАХАЛ бол ТАХАЛ! Тоглоом биш!

MyDarkhan.mn сайт ИРГЭНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ-г дэмждэг. Тэр ч утгаараа нийгмийн аливаа асуудалд бодит байр сууриа илэрхийлж буй хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн. Энэ нь манай нийтлэлийн бодлогын нэгэн хэсэг юм. 

ӨӨР ӨНЦГӨӨС:

Дөрвөн жилд энэ гээд заачих олигтой хийсэн ажилгүй, хулгай булхайгаа нуух газаргүй, харах нүүр хэлэх үг үгүй яая даа гэж байсан улс төрчдөд КОРОНА-гийн эрсдэл бараг бэлэг шахуу болоо юу?

Биелээгүй амлалт, идсэн булхайгаа онцгой дэглэмийн үед хийсэн мэдэгдэл, сүржин үг, “сэлэм” цавчилтаараа халхавчлан дүгнүүлчих гээд, сонгууль дөхсөн энэ цагт дарга нарын олонд олон харагдаж, тодорч болох ганц сэдэв ажил нь КОРОНА юу???

ТЭГВЭЛ...

"Өвсгүй газар хадуур чирч, өвчингүй газар тариур барив" гэгчээр, харьд байгаа ард иргэдээ аврах нэртэй, шүүмжилж боломгүй зохиол бичин Уханиас хэдэн оюутнаа авч ирсэн. Үүнийг ХЭН Ч БУРУУТГААГҮЙ Ч, БАС ЗӨВТГӨӨГҮЙ!

ГЭТЭЛ... 

Ард түмэндээ ээлжит уянгын халил бүхий романс үзүүлэхдээ хэт яарч адгаснаас нарийн хяналт, шинжилгээгүй эрсдлийг хил дамнуулан оруулаад ирсэн. ЭНЭ БОЛ ҮНЭН! 

Үр дүнд нь тусгаарлалтанд байгаа хэдий ч Монгол вирус тээгчидтэй болсон. Бас дарга нар нь хамаатан саднаа оруулж ирсэн гэх сэжиг таамаг ч чих дэлсэх...

УЛМААР...

Арай ядан байсан улсын гадаад, дотоод эдийн засаг бүрэн хаагдаж, төсөв ч, зардал ч урсаж эхлэв. ЭНЭ БАС ЯАХ АРГАГҮЙ ҮНЭН!

Тэгээд олныг хандив, дэмжлэгт уриалж байх зууртаа “бид хамт давна.., эерэг байцгаая.., эмчдээ цагдаадаа баярлалаа... дарга таньдаа... бла бла" гэх гэгээлэг тархи угаалтаар “хоолловч”, өрх иргэн бүрт тулгарч буй өвчний бодит эрсдэл, эдийн засгийн хохирлоо хэрхэх нь одоо ч тодорхойгүй...

АРД ТҮМЭН ГАРЦААГҮЙ ЭРСДЭЛ ҮҮРЧ, ХОХИРОЛ АМСАХ НЬ ТОДОРХОЙ!

Захын нэгэн энгийн үед бөөний үнэ нь 150 төгрөг байсан амны хаалтыг төрд 1500 төгрөгөөр шахах марафонд нэгдчихсэн л тууж явна. Нийслэл, аймгуудын дарга нар ч эрсдэл, онцгой байдлын дэглэмийг ашиглан амьдралдаа үзээгүй сул мөнгийг, төсөөлж ч байгаагүй зүйлдээ зарж, хармаа хот руугаа чихэж, хамт олноо угжиж эхэлсэн сураг чих дэлсэнэ. Ингэхдээ мөн л Монголынхоо төлөө, та нарынхаа төлөө гэх поп УРИАТАЙ!

Тэгээд болоогүй ээ, үгээ хэлэх гэсэн, өөр өнцгөөс харах гэсэн, олон нийтийн хяналт тавих гэсэн хэн нэгний хэл амыг бас үдчих САНААТАЙ...

Хичнээн хэцүү, хүнд цаг үе тохиовч АРДЧИЛСАН нийгмийн үндсэн үзэл санаа “ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ” эрхийг "ЗАСАГЛАНА" гэх нэрээр хааж боож болохгүйг САНУУЛЪЯ!

Тахлаас таван цаас босгож, өвчнөөр үнэн дүрээ халхалж байгаа бол ТА ИЧ!!!!  

Бид давахдаа л давнаа. Гэхдээ ингэж биш!

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
460   0
НИЙТЭЛСЭН: Ж.Ганболд