Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2021-01-26

ХЭРХЭН ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭС АНГИД БАЙХ ВЭ?

Мэдээлэл, технологийн эрин зуунд амьдарч байгаа бид өнөөдөр аливаа #FAKE буюу #ХУДАЛ мэдээллээс өөрсдийгөө дархлаажуулах шаардлага үүсч байна. 

Анхааруулж хэлэхэд баталгаатай эх сурвалжийн мэдээлэлд итгэх нь хамгийн зөв шүү!

Аливаа зүйлийн шинэчлэл, хувьсалд ЭЕРЭГ болон СӨРӨГ талууд үргэлж байдаг. Гэхдээ энэ удаад сайн талынх нь талаар ярихаа түр орхиод, харин хэрхэн #FAKE буюу #ХУДАЛ мэдээллээс өөрсдийгөө дархлаажуулах талаарх зөвлөгөөг бэлтгэлээ. Ингэхийн тулд та мэдээж техник технологийн мэдлэгээ нэмэгдүүлэх шаардлагатай. 

№1. #Зураг1 

Мэдээллийн эх сурвалж баталгаатай эсэх нь тухайн сайт дээр дарж үзэхэд л мэдэгдэнэ. Тухайлбал мэдээллийн эх сурвалж олонд танигдсан байх, хаяг, холбогдох утас, эзэмшил зэргээ ил тодорхой бичсэн байна.

Жишээ нь: ikon.mn, gogo.mn гэх мэт

№2. #Зураг2 

Доорх зураг дээрх мэдээллийн эх сурвалжийн вейб сайтын домайн нь .ТК гэсэн байна. Энэ нь албан ёсны бус гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл ttps://bit.ly/33KapGx энэ линк нь таны хандалтыг бүртгэх эсвэл Ads буюу суртчилгаа хэлбэрээр мөнгө олох гэсэн ядарсан арга юм.

/Хандалтаас хамаарч мөнгө олдог/

№3. #Зураг3 

Photoshop-оор өөрчилсөн хуурамч зурган мэдээллийн доорх улаан тэмдэглэсэн хэсэг албан ёсны мэт харагдах ч, FB-ийн албан ёсны фонт шрифтээс өөр байдаг. Like comment-ийг ч эвлүүлээд оруулж болно.

№4.  #Бичлэг-1 

DEEPFAKE программ хангамж. Та доорх бичлэгийг үзээрэй. Тухайн бичлэгт жүжигчин Arnold Schwarzenegger -ийн царайг Bill Hader-ийн нүүрэн дээр орлуулсан байна. Тухайн бичлэгийг хийхдээ орлуулах хүний царайны гурван талын зураг, мөн сэтгэл хөдлөлийн нүүр хувирлын зургууд нь орлон тоглох хүний царайны хэлбэр төрхтэй төстэй байхад л болно. Дээр нь нэмээд хиймэл үс. Сонгуулиар үүнийг ашиглаж бусдыг гутаан доромжилж, эсвэл өөрийг нь орлож худал ярисан болгож болно гэсэн үг. Маш аймшигтай. Үүнийг хэрхэн таних вэ гэж үү. Хэцүү. Мэргэжлийн хүмүүс л танина.

 

№5.  #Бичлэг-2 

Lyrebird ai программ хангамж буюу дуу хоолойг колоничилж дуурайх. Энэ нь таны дуу хоолойг бичин авч дуурайна. Доорх бичлэгт ингэж өөрчилсөн байгаа. Гэхдээ тухайн программ хангамж нь Монгол хэлээр яах бол? Одоогоор би хэлж мэдэхгүй байна. Энэ программыг дээрх DEEPFAKE-тэй хоршуулбал юу болно гэж та бодож байна???


Энэ талаар бид үргэлжлүүлэн таны мэдлэгийг тэлсээр байх болно.

АНХААРАЛ ХАНДУУЛСАН БАЯРЛАЛАА!

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
654   0
НИЙТЭЛСЭН: С.Батжаргал