Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-03-30

ДАРХАН ХАЙРХАНЫХАА БЭЛД УХУУЛАХ УУ???

Тахилгат “Дархан Хайрхан” уул нь Улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн бүрэлдэхүүнд орж бүртгэгдсэн, аймгийн тусгай хамгаалалттай газар нутаг юм.  Тус хайрхан нь Шарын гол, Хонгор сумын хилийн заагт Хэнтийн нурууны салбар их уулсын хаяа “Их Дархан”, “Бага Дархан” гэсэн хоёр хэсгээс бүрддэг онгон дагшин уул бөгөөд далайн түвшнээсс 1239 м өндөр, 1560 га газар нутгийг хамарч оршдог. Ой, ховор ан амьтан, булаг горхи, овоо тахилга бүхий байгалийн үзэмж бүрдсэн онцгой газар.  Бага Дарханы залгаа Сэн \Цэн\ толгой хэмээн нэрлэгдэх уул бий. Нутгийн иргэд хайрханаа дээдлэн жил бүр оройд нь гарахыг цээрлэдэг бөгөөд балжинням, дашнямтай сайн өдрүүдэд энэхүү Сэн \Цэн\ толгойд гарч, хайрханыхаа зүгт өргөл өргөдөг бөгөөд зарим нутгийн иргэд эртнээс энэхүү Сэн \Цэн\ толгойг тахиж ирсэн гэдэг.

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт MyDarkhan сайтын редакцид Шарын гол сумын хэсэг иргэдээс “Дархан хайрханы бэлд алтныхан буучихлаа. Ухах нь шиг байна. Ирж сурвалжилаач” хэмээх хүсэлтийг тавьсан юм. Тус мэдээллийг авсан би бээр Шарын голын зүг, гэхдээ Хонгор сумын Хоёрдугаар багийн нутаг Буурт хэмээн газрыг зорилоо. Учир нь Дархан уулаас зүүн тийшээх энэхүү нутаг нь Хонгор суманд хамаардаг аж.

Бууртад, Дархан уулаа бараадан эцэг өвгөдийнхөө гал голомтыг залган, хэсэг айл хаяа хаяагаа бараадан айлсан амьдраад олон арваныг үджээ. Сүүлийн жилүүдэд тэдний эргэн тойронд уул уурхайн үйл ажиллагаа идэвхижиж, замынхан, уурхайнхан бас газар тариаланд “эзлэгдсээр” малын бэлчээр нь улам бүр хорогдсоор байна.

Өдөр бүр сүүн дээжээ Дархан хайрхандаа дээжлэн өргөх тэдний нам жим, эгэл амьдралд гуравдугаар сарын 19-ны үдэш Сэн толгойн энгэрт буусан гэр, байшин, машин тэрэг гэнэтийн түгшүүр болов.

ДАРХАН ХАЙРХАН, СЭН ТОЛГОЙН ЭНГЭРТ БУУСАН ТЭД ХЭН БЭ?

УИХ-ын Гишүүн асан Хөхөөгийн Балсандоржийн “Монрок” ХХК нь тус газарт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий Доод Золуу хар нэрээр MV-015091 дугаар бүхий Ашиглалтын лиценз эзэмшдэг байна. Тус лицензэд нийт 98.5 га газар хамаарах аж.

Ерөнхий захирал Х.Балсандорж нь 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр Гүйцэтгэх захирлаараа Т.Алтанцэцэгийг томилсон байх ба Дархан хайрханы ойролцоох тус газар нутагт явуулах уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааг Алтанцэцэг гэх эмэгтэйг хариуцана хэмээн Балсандорж захирал нутгийн иргэдэд танилцуулсан аж. 

“МОНРОК” КОМПАНИЙ ЗАХИРАЛ Х.БАЛСАНДОРЖ ГЭЖ ХЭН БЭ?

Тэрбээр 2000-2004 онуудад УИХ-ын Гишүүн байсан агаад МАН-д нөлөө бүхий эрхмүүдийн нэг. Багануур ХХК-ы анхны Гүйцэтгэх захирал, Шивээ Овоо ХК-ы Ерөнхий захирлаар ажиллаж байсан аж. Түүний улс төрийн болоод уул уурхайн үйл ажиллагаануудыг сөхвөл сонирхолтой түүх намтар арвинтай нэгэн бололтой. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар тэрбээр Шарын гол сумын хэд хэдэн газарт ухаж, сэндийчиж “үзсэн” бөгөөд төдийлөн амжилт олоогүй тул нөхөн сэргээлт хийлгүй орхиж явсан нь олон гэнэ. Түүнтэй хоршихоор зэхэж буй Т.Алтанцэцэг гэгч ч бас л уул уурхайд багагүй мөр үлдээсэн нэгэн юм байна.

Ямартай ч нутгийнхан "Дархан уулынхаа бэлд ямар ч “ТОМ” зөвшөөрөлтэй байлаа гэсэн ухуулахгүй шүү!" гэх үгийг дайлаа. “Хэрвээ газар хөндөх л юм бол нялх нойтон хүүхдүүдийнхээ хамт экскиных нь шанаган доор хэвтэнэ” хэмээн хатуухан хэлж байна.

Хонгор сумын Хоёрдугаар багийн иргэн Д.Цэрэндорж 

 Хонгор сумын Хоёрдугаар багийн иргэн Ж.Даваахүү

Шарын голын Баялагийн төлөө ТББ-ын Тэргүүн Т.Ганболд 

Энэ тухайгаа тэд сумынхаа Засаг Даргад бичгээр мэдэгдээд байгаа бөгөөд Хонгор сумын Засаг Дарга Т.Атархишигээс энэ талаар тодруулахад “МонРок компани нь тус газарт Ашиглалтын лиценз эзэмшдэг бөгөөд үйл ажиллагаа эхлүүлэх зарим бичиг баримт нь бүрдээгүй байгаа. Бид ирж уулзахыг сануулсан. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэж, багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцсэний эцэст уул уурхайн үйл ажиллагаа явуулах эсэхийг шийдвэрлэгдэнэ" хэмээх тайлбарыг өглөө.  

Бид энэ талаар үргэлжлүүлэн сурвалжилна. 


Жич:

Тус нийтлэлийн дараа иргэдийн эсэргүүцэл, цагдаагийн байгууллагын шаардлагаар МонРок ХХК нь Дархан хайрхан Сэн толгойн энгэрт буусан кемпээ буулгасан байна. Гэхдээ тэд дөрөвдүгээр сард хуралдах Эрдэс баялагийн зөвлөлийн хурлын шийдвэрийг хүлээж байгаа гэдгээ хэлж байсан.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (127.0.0.1)
    Дураараа юм гэж юу байхав дэ. Хайрханы өвөрт аж төрж байгаа 10-аад мянган иргэд чинь ухуулах ухуулахгүйг мэддэг юм да гишүүн асан гуай
    2020 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.88.137)
    Baigali hamgaalah chigleleer Zuwluh uilchilgee yawuulna. 85691176
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • odgiiv (202.126.89.24)
    Yu gj Hairhan uulaa uhuulah um b
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.71.39)
    uhaj yadag um be hunii shunal gj
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.116.171)
    Дархан уулаас нэлээн зайтай газар юм байна шдээ юм болгоныг ингэж улс төржүүлж шантаач хийдэгээ болих хэрэгтэй, цаад зорилго нь бол шантаач хийх зорилготой л байдаг юм дөө
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
    • мадам(150.129.141.215)
      юу гээд дэмийрээд байгаа юм ?! хохь чинь шүү !
      2020 оны 04 сарын 01
  • Зочин (202.21.116.171)
    Дархан хайрханыг ухах гээд байна гээд байсан чинь Зургаас харахад Бууртад юм биш үү? Нилээд хол юм байна. Төр болон аймаг сумаас зөвшөөрөл авсан бол явж л таарах байх. Хүрэлсүх сайд хууль бус зүйл хийхгүй
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • Andrei (103.229.123.81)
    Hurelsuhed heleed budaa bolgoy shuu
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Serikov (103.229.123.81)
    Uhej dald or
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Uhah gazar mundsan bishdee hairhani beliig uhna gj yaj zurheldeg shaaruud we uheeree bugdeeree tahilgat hairhani haraal ni ideesee bugdiin ni (103.229.123.81)
    Uhej dald or
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Ххххххх (64.119.17.128)
    Нам гэж аймар юм бх юмаа. Өөрсдөө жаргавч үр хүүхэЭд нь өөдлөхгүй гэдгээ хэзээ ч ухаарахгүй шуналууд. Хэзээ байтлаа тахилаа сэндийчиж байлаадаа.засаг дарга нар яаж ч чадахгүйээ бид өөрсдөө л хөөцөлдөх хэрэгтэй. Бүхний чихэнд бүхний нүдэнд хүргэх хэрэгтэй.
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.160.88)
    Хонгор сумын засаг дарга шарын голын засаг дарга нарт л их авилга өгч дээ тэд зөвшөөрлыгн өгч бгаа .Наад шуналн тифүүдыг ёстой ухуулахгүй шүү Шарынголчуудаа
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • Иргэн (103.212.117.117)
    Энэ усан гахай шиг новш цадахгүй байгаа ум байхдаа дарханчууд арай дээрхүүлэхгүй шүү
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.30.43)
    Хонгор сумын засаг дарга Т.Атархишигтэй уулздаг жижиг гар мөн үү.Ирж уулз гээд хамаг газраа ухуулаад дуусч байгаам биш үү.Ядахдаа холбогдох яаманд нь хориглох хүсэлт хүргүүлсэн гэвэл өөр л байх.Өөрийнх намын гишүүн болохоор айсан байх л даа.Ингэж л ажилсаар ирсэн хүмүүс дээ
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • Туукаа (139.5.216.162)
    Хэрвээ ухаад эхэлвэл нутгийн ард түмэн бүгд босно шүүү
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
    • (202.21.116.171)
      Энд тэндгүй лицэнзгүй ухаж байгаа нөхдүүдтэй чи тэмцэж чадах юм уу?
      2020 оны 03 сарын 30
  • ИРГЭН (202.179.27.110)
    хайрханыг нь ухаад тал болгох гэж байгаа биш,хаа хол л ухах юм байна шд,ухахад яаадгийн
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
    • Дархан(192.82.71.214)
      / Иргэн./Угаадасыг нь чи очиж долоохнуу новшоо.
      2020 оны 03 сарын 30
    • sharyngol(202.126.89.88)
      zailaarai nohoin golog mini cham shig iim atsnuud irgediig taltsuuldag baihgui yu
      2020 оны 03 сарын 30
4173   19
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг