Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-04-20

ЗГ-аас коронагийн үед эдийн засгийг дэмжихээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

Корона вирусын хямралын үед ашиг, орлого буурч эрсдэлд өртсөн ААН, хувь хүмүүсийг дэмжих бодлого Засгийн газар дэвшүүлсэн. Энэ талаар иргэдэд ойлгомжтой хүргэхээр Статистикийн Ерөнхий газраас бэлтгэсэн инфографикийг та бүхэнд хүргэе. 

Үйл ажиллагаа доголдсон эсэхээс үл хамаарч хувийн хэвшлийн ААНБ-ын ажилтнууд бүгд ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР-с чөлөөлөгдөнө. Үүнд ойролцоо 520 мянган хүн хамрах юм байна. ХАРИН улсын төсвөөс санхүүждэг аливаа байгууллага, ажилтны (ТАХ) орлого, цалин хөлс тасалдах эрсдэл үүсээгүй учраас тус хөнгөлөлтөд хамрагдахгүй юм. Мөн түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагын ажилтан, онцгой салбар буюу Ашигт малтмал, тамхи, согтууруулах ундаа, шатахуун, газрын тосны салбарт тус хөнгөлөлт хамаарахгүй. 

Коронавирусын хямралын үед үйл ажиллагаа нь доголдож, дампуурал зарлагдах хэмжээнд хүрсэн, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ААНБ-ын НДШ төлөлтийг 6 сарын хугацаанд тэглэж, орон тоог хэвээр хадгалахад Ажилгүйдлийн сангаас ажилтан бүрд 200’000 төгрөг гурван сарын хугацаанд олгох юм байна.

Мөн жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалттай ААНБ-ыг үйл ажиллагаа доголдсон эсэхээс үл хамаарч 6 сарын хугацаанд ОРЛОГЫН ТАТВАР-с ✅чөлөөлж байгаа. Үүнд 103 мянган ААНБ хамаарах юм байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
414   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan