Лхагва 2019-01-02 Дархан
Сонгогчдын боловсролд   2020-04-24

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Сонгуулийн Ерөнхий хорооны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах чиг үүрэг бүхий аймгийн болон нийслэлийн сонгуулийн хороодыг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан хуульд заасан хугацаанд байгуулсан. 

Энэ хүрээнд байгуулагдсан Дархан-Уул аймгийн Сонгуулийн Хорооны бүрэлдэхүүнийг ТАНИЛЦУУЛЪЯ: 

ДАРГА:                                   

1. Чимэдийн ЭНХБАТ  \Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга\

Н\б-н дарга:                         

2. Түмэннастын БУЯНБАТ  \Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч\

ГИШҮҮД:                                

3. Минжээхүүгийн ХҮРЭЛБААТАР  \Аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга\ 

4. Хишигжаргалын УЯНГА  \Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээллийн арга зүйн төвийн Төвийн бүсийн арга зүйн албаны менежер\

5. Сүхбаатарын АЛТАНДОЛГИОН \Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны дарга\

6. Мөнхтөрийн АНХБААТАР \Аймгийн Захирагчийн албаны мэргэжилтэн\

7. Жалбаагийн БОЛДБААТАР \Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн\ 

8. Сэргэлэнгийн ДАРЬЦЭЦЭГ \Дархан сумын ЗДТГ-ын мэргэжилтэн\

9. Энхбаатарын БОЛОРМАА \Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч\

ЭХ СУРВАЛЖ: Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.88.201)
    Songuulin ajild hvn awhuu
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
869   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan