Лхагва 2019-01-02 Дархан
Сонгогчдын боловсролд   2020-04-27

УИХ-ын сонгуульд 208 бие даагч нэрээ дэвшүүлэхээр мөрийн хөтөлбөрөө өгчээ

Үндэсний аудитын газраас УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан талаараа мэдээлэл өглөө. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор О.Тэнгис "Бие даагчид нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөрөө өгөх хуулийн хугацаа өнгөрсөн баасан гаригт өгч дууссан. Энэхүү хөтөлбөрөө хуульд нийцэж байгаа эсэхийг Үндэсний аудитын газраар шалгуулна. Нийт 208 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан байна. Коронавирус бүртгэгдсэнтэй холбогдуулан орон нутгийн замыг хаасан. 

10 гаруй хүн мөрийн хөтөлбөрөө орон нутгаас цахимаар ирүүлсэн. Хөдөлгөөний хязгаарлалт дууссан учраас цахимаар мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн хүмүүсийг эх хувиар нь аудитын байгууллагад авчирч өгөхийг сануулж байна.

Гадаадаас цахимаар мөрийн хөтөлбөрөө илгээсэн бүртгэгдээгүй" гэлээ. 

Эх сурвалж: Zaluu.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
554   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan