Лхагва 2019-01-02 Дархан
Сонгогчдын боловсролд   2020-05-17

ДАРХАНД НАМУУД ХЭН ХЭНИЙГ СОЙВ?

Өчигдөр намууд Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж буй хүмүүсээ эцсийн байдлаар шийдвэрлэлээ. Намууд хэн хэнийг УИХ-ын Сонгуулийн 19 дүгээр тойрогт буюу Дархан-Уул аймагт сойхоор болсныг танилцуулъя!

Монгол Ардын Нам:

Өмнөх УИХ-ын сонгуулиар ялалт байгуулан сонгогдож МАН-ын гурван гишүүн Дарханчуудыг төлөөлөн УИХ-д сууж байгаа. Тэгвэл тэдгээрээс хоёр нь буюу Б.Баттөмөр, Б.Жавхлан нар дахин суудал горилон нэр дэвшихээр болжээ.  Харин УИХ-ын эрхэм гишүүн Д.Хаянхярваа энэ удаа тойргийн гадна үлдэж Г.Дамдиннямыг УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхээр болсон байна.

1.Баагаагийн БАТТӨМӨР:

Санхүүч, Эдийн засагч. “Тэс” корпорацийн захирал. 2016 оны УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгийн 43-р тойрогт ялалт байгуулан УИХ-ын Гишүүн болж Дарханчуудыг төлөөлж буй.

2. Болдын ЖАВХЛАН:

Эдийн засагч. Монгол Банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2016 оны УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгийн 44-р тойрогт ялалт байгуулан УИХ-ын Гишүүн болж Дарханчуудыг төлөөлж буй.  

3. Гонгорын ДАМДИННЯМ:

Уул уурхайн инженер. “Прокон Майннинг” ХХК-ы Захирал.

АРДЧИЛСАН НАМ:

1. Намсрайн МӨНХДАШ:

Технологич. “Бурхан Халдун” группын Ерөнхийлөгч. Тэрбээр 2016 оны сонгуульд Дархан-Уул аймгийн УИХ-ын сонгуулийн 44-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж, өвдөг шороодсон бөгөөд энэ жил дахин даагаа нэхэхээр болжээ.

2. Баянжаргалын БЯМБАСАЙХАН

Эдийн засагч. “Эрдэнэс Монгол”, “Оюу Толгой” компаниудын ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. Монголын Бизнесийн зөвлөлийн Тэргүүн.

 3. Доржзовдын ЭНХТУЯА

Сэтгүүлч. Eagle TV-д ажиллаж байсан. Одоо ТВ-2 телевизийн захирал, продюссер.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд зарим намууд эвсэл болж орж байгаа. Тухайлбал МАХН нь ИЗНН, МУНН-тай хамтран “Та бидний эвсэл” болж байгаа бол ШИНЭ нам, БНН, Үнэн ба Зөв нам, МҮАН болон бусад дэмжигч намууд хамтран ШИНЭ эвсэл болж УИХ-ын сонгуульд оролцохоор болж байна.  

 

МАХН буюу ТА БИДНИЙ ЭВСЭЛ:

1. Дашнямын АРААЖАВ

Дархан-Уул аймгийн МАХН-ын Түмтийн дарга

2. Тогтохын АМГАЛАН

3. .............. МЯГМАРДОРЖ

ШИНЭ эвсэл:

1. Пүрэвдоржийн ЭРДЭНЭБАТ

Эдийн засагч. Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын Дарга асан.

2. Жамбалсүрэнгийн ТӨГСЖАРГАЛ

Түүхч, PhD. НҮБ-ын "Дэлхийн Философийн форум"-ын Монгол дахь Тэргүүн.

3. Батсайханы НЯМБАЯР

Санхүүч, Эдийн засагч. Дархан-Уул аймгийн “Үнэн ба Зөв” намын дарга

ЗӨВ ХҮН – ЭЛЕКТОРАТ эвсэл

1. Банзрагчийн Отгонтөгс

Эдийн засгийн ухааны доктор, МУИС-ийн профессор.

 2. А.Галтбаяр

Математикийн ухааны доктор. Москвагийн ИС, Токиогийн ИС-г төгссөн.

ЖИЧ: 

Зарим нэр дэвшигчдийн мэдээлэл, танилцуулга нийтэд ил биш байгаа тул уншигч Дарханчуудаасаа хүлцэл өчье. Бид дэлгэрэнгүй мэдээлэл тодорхой болохоор нэмж оруулах болно. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (202.126.89.125)
    Zochin Odoo dahij MAN d xulihduulahgvi shvv Monxdashiig demjinee darhanaa gesen chin setgelte xuwtsasaa 20d jil darhand ih zvil xiusendee
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.47.0)
    Заа тэр Хамар Ганболд манай Төмөрлөгийн үйлдвэрийн арматурын буянаар баяжиж зочид буудал алтны уурхайтай болсон байж магад шүү. Дарханчууд ядуугаараа үлдсэн Хамарыг битгий сонгоорой
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.27.137)
    Shine Evselees ner devshij bga J. Tugsjargaliig demjij baina, bolovsroltoi turd ajillaj baisan turshlagatai hunee demjmeer bainaa!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.12)
    П.Эрдэнэбатыг дэмжинээ
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Ч.Отгоноо (66.181.161.12)
    ШИНЭ ЭВСЛИЙН НЭР ДЭВШИГЧИДЭДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ👏💪
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.187.101)
    Бямбасайхан, Жавхлан, бусадынх нь тархины хэмжээ өчүүхэн. Улс төрийн боловсрол байхгүй
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.46.63)
    ХҮН нам дэмжинэ
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Отгон (59.153.87.164)
    МАН - ы хүмүүс нь арай дээр харагдаж байна. АН Мөнхдаш гарах уу. За бусад нь ч дээ таних мэдэх хүн харагдахгүй байна
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Сар (66.181.179.217)
    Б.Жавхлан ихг дэмжинэ. Ялалтыг хүсэе
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • ЗА ЯМАРЧ БАЙСАН ДАРХАНЫГ ЗАМГҮЙ БОЛГОСОН ХАР СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРУУЛСАН МАН НАМЙН ЖАВХЛАН БАТТѲМѲР ХОЁР БҮҮР ХЭРЭГГҮЙ АН НАМЫН МѲНХДАШ ХЭРЭГГҮЙ (202.9.40.151)
    ИРГЭН
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Солонго (45.117.32.6)
    Бие даагч нарын мэдээлэл байхгүй юм уу?
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • О.Нямдаваа (192.82.77.144)
    АН-ын нэр дэвшигчдэд баяр хүргэе
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.72.240.51)
    Энэ дундаас жинхэнэ Бямбасайхан нь туршлагатай хүн байна. Дарханд төм төсөл хэрэгжүүлж чадна
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
    • (66.181.188.139)
      наад бямбасайхнаасаа оюутолгойн гэрээг буцаалгачих. тэгээд сонгоё
      2020 оны 05 сарын 17
    • (202.126.89.96)
      Энэ Бямбасайхан чинь шалгуулаад л бүтэхгүй зүйлд орооцолдоод байсан зүгээрүү тэгээд. Бас л уул уурхай мөнгө төгрөгтэй биз дээ.
      2020 оны 05 сарын 17
  • Cosmos (202.72.240.51)
    Дамдинням канадаас ирээд л айн явагдвал буцаад явах уу ингэж худлаа сонгуулийн 4жилийн циклээр амьдрахгүй шүү
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.190.145)
    За МАН арай дээр юмдаа
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
    • (202.126.89.96)
      МАНамаас нэр дэвшигчид болмоор харагдаж байна даа.
      2020 оны 05 сарын 17
    • Соэгогч(192.82.71.131)
      МАН хэрэггүй.Дахиад хулхидуулахаа болий
      2020 оны 05 сарын 17
1766   19
НИЙТЭЛСЭН: MyDarkhan