Лхагва 2019-01-02 Дархан
Сонгогчдын боловсролд   2020-05-27

СОНГУУЛЬ ба ЖЕНДЕР

УИХ-ын 2008 оны сонгуульд:

Улс төрийн 11 нам, 1 эвслээс нийт 311 хүн, мөн 45 хүн бие даан нэр дэвшжээ. Нэр дэвшсэн 356 хүний 66 нь эмэгтэй (🤵81/19💁‍♀️%) байв. Эдгээрээс гурав нь сонгогдож 2008 оны УИХ-ын 3.9 хувийг бүрдүүлж байв.

УИХ-ын 2012 оны сонгуульд:

Улс төрийн 11 нам, 2 эвсэл, мөн бие дааж нийт 544 нэр дэвшигч бүртгэгдсэн. Үүнээс 26 тойрогт нийт 354 нэр дэвшигчээс 84 эмэгтэй (🤵76/24💁‍♀️),

ЖАГСААЛТААР: 190 нэр дэвшигчээс 90 эмэгтэй (53/47) байв. Эдгээрээс 11 нь сонгогдож 2012 оны УИХ-ын 14.4 хувийг бүрдүүлэв.

УИХ-ын 2016 оны сонгуульд: 

Улс төрийн 12 нам, 3 эвслээс 76 тойрогт нийт 498 нэр дэвшигч бүртгүүлснээс 129 эмэгтэй нэр дэвшигч (74/26) байв. Нам, эвслээс 429 нэр дэвшигчээс 116 эмэгтэй (73/27), бие даан 69 нэр дэвшигчээс 13 эмэгтэй (81/19) нэр дэвшигч байсан. Эдгээр эмэгтэйчүүдээс 13 эмэгтэй сонгогдож 2016 оны УИХ-ын 17 хувийг эзлэж байна.

- 2008 онд 66 эмэгтэй нэр дэвшиж 3,

- 2012 онд 174 эмэгтэй, үүнээс 90 нь намын жагсаалтаар дэвшиж 11,

- 2016 онд 129 эмэгтэй нэр дэвшиж 13 нь сонгогдож байжээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
545   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan