Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-12-13

Тогонд цохиулж эндсэн гурван охины ээж хүүтэй болжээ

2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт 1-5 насны гурван охин тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус харамсалтай хэргийн тухайд, цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг  гурван бяцхан охины ээжийг эрхлэгч нь ойн баяр тэмдэглэх урлагийн тоглолт бэлтгэнэ хэмээн дуудаж, хүүхдүүд гэртээ харгалзах хүнгүй байсны улмаас золгүй явдал болж амь насаа алдацгаасан юм.

Тус харамсалтай золгүй явдлын дараа монголчууд бүгд эмгэнэн гашуудаж, охидоо алдсан гэр бүлд чин сэтгэлийн хандив өргөн, сэтгэл санаагаараа дэмжиж байсан билээ. Охидын эцэг эх ч уй гашууг нь хуваалцсан монголчууддаа талархсанаа илэрхийлэхийн зэрэгцээ хандиваар цугласан мөнгөөр Эх нялхасын эрүүл мэндийн төвд шаардлагатай аппарат хэрэгслийг авч өгч байсан юм. 

Саяхан талийгаач охидын ээж амаржиж, хүүтэй болсон баярт үйл явдлаа цахим орчинд хуваалцжээ. 

Тэрбээр "Хүссэн хүлээсэн хөөрхөн ханхүүгээ өлгийдөн авлаа. Үргэлж урмын үгээр тэтгэж байсан хөөрхөн ээжүүддээ баярлалаа. Ахиад ийм хөөрхөн үртэй болж сэтгэлээ дэвтээх шиг сайхан зүйл энэ хорвоо дээр алга. Ахиж ээж нь хажуунаас нь холдохгүй ээ. Чи минь олон хүний хайранд ивээгдэж эргэж ирсэн шүү үр минь. Гурван охины минь нэг нь ч гэсэн эргэж ирсэнд маш их баярлаж, догдолж өдөр болгон хайранд умбах шиг сайхан байна аа. Та бүхэндээ эрүүл энх аз жаргалыг хүсье. Энэ хугацаанд маш их тэвчсэн тэвчээрийг минь бурхан шагнасан болов уу эсвэл үрсүүд минь ээждээ эргэж ирэхийг бодсон юм болов уу" гэжээ.

Амьдрал үргэлжилж, зовох нэг өдөр байвч, жаргал дахин ирдэг.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
383   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan