Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2021-01-05

COVID-19 өвчний талаарх зөвлөгөө ба худал мэдээлэл

COVID-19 цар тахлын үед халдвараас сэргийлэх тухай янз бүрийн зөвлөгөө олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Эдгээрийг нягтлан шалгаж байж мөрдөөрэй.

 10 ба түүнээс дээш секунд амьсгалаа бариад COVID-19 туссанаа мэдэх боломжтой юу? – ҮГҮЙ

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр та коронавирус туссан ч ямар нэгэн шинж тэмдэггүй байж болох бөгөөд шинж тэмдэг илрэхээс өмнө халдвар тараах боломжтой. COVID-19-ийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь хуурай ханиалгах, ядарч сульдах, халуурах хэмээн ДЭМБ мэдээлсэн.

Зарим хүнд уушгины хатгалгаа зэрэг өвчтэй төстэй, илүү хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрч буй. Гэвч үүнийг амьсгалын дасгалаар тодорхойлох боломжгүй.

Хамрыг давсны уусмалаар тогтмол зайлах нь COVID-19-ээс урьдчилан сэргийлэх үү? – ҮГҮЙ

- Давсны уусмал буюу давстай усаар хамраа тогтмол зайлах нь COVID-19-ийн халдвараас хамгаална гэсэн нотолгоо байхгүй гэдгийг ДЭМБ мэдэгдсэн. Харин энэ зуршил нь ханиаднаас хурдан салахад тусалдаг хязгаарлагдмал нотолгоо байдаг. Гэвч хамраа ийнхүү зайлах нь амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаггүй.

Хүйтрэх, цас орох нь COVID-19-өөс сэргийлж чадах уу? – ХУДАЛ

 

Шинэ коронавирусийг хүйтэн агаар, цас устгаж чадахгүй гэдгийг ДЭМБ мэдээлсэн. Гадаах агаарын халуун хүйтнээс үл хамаараад хүний биеийн хэвийн халуун 36.5-37 хэмд тогтмол байдаг.

Архи COVID-19-өөс сэргийлэх үү? – ҮГҮЙ

ДЭМБ-ын мэдээлснээр архи уух нь таныг шинэ коронавирусийн халдвар авахаас хамгаалахгүй бөгөөд харин ч аюултай. Архи тогтмол болон хэтрүүлсэн хэрэглээ таны эрүүл мэндийг муутгах эрсдэлүүдийг нэмдэг.

Эх сурвалж: 

FactCheck.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
341   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan