Лхагва 2019-01-02 Дархан
Залуус ярьж байна   2021-03-12

БИ БҮХ ЭД ЭСЭЭРЭЭ ДУРЛАЖ ТАЕКВOНДОГ ХИЙДЭГ

“Залуус ярьж байна” булангийнхаа энэ удаагийн дугаараар Таеквондогийн хар бүс, I дантай, Олон Улсын “А” зэрэглэлийн тэмцээний хоёр удаагийн аварга Эрдэнэбулганы БАЯСГАЛАН-тай уулзаж, ярилцлаа.  

ЗАЛУУС ЯРЬЖ БАЙНА: 

ТАЕКВОНДОГООР БҮР БАГААСАА ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН ГЭСЭН. АНХ ЭНЭ СПОРТТОЙ ХЭРХЭН УЧИРЧ БАЙВ? 

- Бүр жаахан, дөнгөж хоёрдугаар ангид ороод л таеквондогоор хичээллэж эхэлсэн л дээ. Одоо 11 жил болсон байна. Ээж маань намайг их хөдөлгөөнтэй дэггүй хүүхэд байсан болохоор, спортоор хүмүүжүүлье гэж бодсон гэсэн. Ээждээ маш их талархдаг. 

ТАЕКВОНДОГИЙН БЯЦХАН СУРАГЧ ЯМАРШУУ ХҮҮХЭД БАЙВ? АНХ ТАЕКВОНДОТОЙ УЧИРСАН ДУРСАМЖААСАА ХУВААЛЦААЧ? 

- Анх хаана орж ирснээ ч сайн ойлгоогүй. Юугаа ч мэдэхгүй л явж байлаа. Анхны багшийг маань Ж.Ариунбаяр гэдэг. Багш маань одоог хүртэл Дарханы таеквондочдын залгамж халааг таслаагүй, хичээж яваа их мундаг хүн бий. Бас надад хамт бэлтгэл хийдэг маш олон хамтрагчид, ах эгч нар, өрсөлдөгчид байдаг. Тэд нар маань надад багшаас ялгаагүй олон зүйлийг зааж өгсөн. Би тавдугаар анги хүртлээ тосгонд эмээтэйгээ байдаг байв. Тэгэхэд манай бэлтгэл Цагдаагийн Газрын зааланд болдог байлаа. Нэлээн хол газар. Жаахан байсан хэрнээ тэр хол газарт ихэвчлэн алхчихдаг байсан. Аагим халуун, бороотой, цастай, шуургатай, заримдаа бүр харанхуй шөнө ч алхаад л явдаг байв. Унааны мөнгөгүйдээ биш л дээ. Мөнгөтэй байсан ч алхана. Энэ нь нэг төрлийн дасгал, бэлтгэл болдог байсан юм. Тэгж яваад хэд хэдэн удаа нохойд хөөгдөж байлаа \инээв\. Тийм л хүүхэд байсан.

ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ХӨЛӨНДӨӨ ХҮНД БЭРТЭЛ АВЧ ДАРХАНЫ ЗАЛУУЧУУД ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖ БАЙСНЫГ НЬ САНАЖ БАЙНА? 

- Хоёр өвдгөндөө дөрвөн сарын зайтай бэртэл авч, нэлээн хүнд бэртсэн. Тэрнээс өмнө өвдөг бага зэрэг өвдөөд л яваад байдаг байсан. Тэгээд гэрийнхэндээ “Өвдөг өвдөөд байна” гэхээр “Өндөр болох гэж байгаа юмаа...” гэнэ. Би өөрөө ч сайн мэдэхгүй. Нэг их ач холбогдол өгөөгүй. Ингээд бараг хоёр жил явчихсан. Тэгсэн нэг өдөр \одоогоос бараг таван жилийн өмнө\ ердийн л нэг бэлтгэлээ хийж байгаад үсрээд буутал гишгэж чадаагүй. Сөхрөөд уначихсан. Яг тухайн үед наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаад хөлөө ч хөдөлгөж чадахгүй байв. Тэгээд гэрийнхэн маань уламжлалт эмчилгээ, бариа заслаар эмчлүүлье гээд нэлээн явсан юм. Тэрнээс болоод нэлээн хугацаа алдсан байна билээ. Удалгүй таеквондогийн шигшээ багийнхантай хамт бэлтгэл хийж, тэр үед бэртэл маань улам дордсон байсан. Сүүлдээ алхаж ч чадахгүй болж, эмнэлэгт хэвтсэн дээ. Өвдөгний үеийн жийргэвч мөгөөрсний сэмрэл гэдэг оноштойгоор яаралтай хагалгаанд орох болж, нэлээн хүнд шатандаа хүрсэн байсан тул эмч нар монголд хийх эрсдэлтэй гээд гадаадад эмчлүүлэхийг зөвлөсөн юм. Ингээд Хөх хотын улсын эмнэлэгт хагалгаанд орохоор болсон. Ид амжилттай, туршлага, ур чадварын хувьд нэлээн дээшилж, орсон тэмцээн бүрдээ түрүүлж, амжилт гаргаж байхдаа бэртсэн.

БЭРТЭЛ АВСНАА СОНСОХ ХҮНД БАЙСАН БАЙХ. ТЭР ҮЕД ЮУ ХҮЧ ӨГЧ БАЙВ?

- Хагалгаанд орох, түүний дараа дахин өмнөх шигээ шаргуу бэлтгэл хийх боломжгүй болно гэдгийг сонсох анх хэцүү санагдаж байсан. Гэхдээ гэр бүлийнхэн маань халамжилж, дэмжиж байсан болохоор нэг их сэтгэлээр унаагүй. Харин өөрийн гаргасан амжилтуудаа дэндүү чамлаж байснаа ухаарсан. “Гялалзаж үзэлгүй унтарчихлаа даа...” гэх бодол төрж, гомдолтой санагдаж, хамгийн сайн чаддаг зүйлээ чадахаа больж, бусдаас ялгарах зүйлгүй болж байх шиг бодол төрж байв. Амар тайван, айдасгүй, асуудалгүй байгаа хүүхдүүдийг хараад битүүхэн атаархдаг байсан. Сэтгэл санаа байнгын тогтворгүй, зүв зүгээр сууж байсан ч нэг л гомдолтой. Эв эрүүл хэрнээ тэрийгээ ашиглахгүй өөртөө өвчин хураах хүүхдүүдийг хараад өмнө мэдэрч үзээгүй тэр их бухимдлыг мэдэрч байсан даа. Гэхдээ өөрийгөө байгаагаар нь хүлээж авах нь чухал юм билээ. Тэгээд цааш урагшлах хүчийг олж авч байсан. Чадах зүйлээ жагсааж бичээд, чадахгүйгээ хүлээн зөвшөөрөөд суралцах хэрэгтэй.

ЧИ ТАЕКВОНДОГООС ЮУ МЭДЭРДЭГ ВЭ? 

- Бэлтгэлээ хийсэн байхад тэр өдөр муу өдөр биш. Бэлтгэл хийж байхдаа өөртэйгөө улам илүү ойртож таньж мэдэж байх шиг санагддаг. Болохгүй байгаа асуудлуудаа ч гэсэн ойлгодог. Бэлтгэл хийсний дараа намайг уурлуулж, стрэссдүүлж байсан асуудал маш жижигхэн, өчүүхэн зүйл байсныг ухаардаг даа. Таеквондо тийм гайхамшигтай спорт.

ТЭГВЭЛ, ТАЕКВОНДО ЧАМД ЮУ ӨГСӨН БЭ? ЭНЭ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭСНЭЭР ЗАН ААШ, БИЕ МАХБОДЬ, АМЬДРАЛЫН ЧИНЬ ХУВЬД ЮУГ ӨӨРЧИЛЖ, ЮУГ БИЙ БОЛГОВ? 

- Би энэ спортоос дан ганц таеквондо биш амьдралын боловсрол олж авсан. Магадгүй би жирийн л сурагч байсан бол нэг секунд, нэг минутын үнэ цэнийг хэзээ ч ойлгохгүй байх байсан биз. Мөн амьдралдаа арай бага талархаж амьдрах байсан байх. Ер нь спорт, урлаг хүнийг хүмүүжүүлдэг юм билээ. Чи бүгдийг чаддаг байх албагүй ч, урлаг ойлгодог, спортоор хичээллэдэг,  өөрийн гэсэн найзуудтай, хайрладаг гэрийнхэнтэй байхад тэгээд л амьдрал төгс. Магадгүй  таны хүүхэд спортод хайртай боллоо гэхэд та хичнээн дургүй байсан ч ойлгож, тамирчны гэр бүл байхад бэлэн байх хэрэгтэй. .

ЧАМАЙГ ТАЕКВОНДОГИЙН СПОРТЫГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ТОДОРХОЙЛООЧ ГЭВЭЛ? 

- Таеквондо бол хүндлэл юм. Таеквондогийн спорт нь өв тэгш бие бялдартай болгохоос гадна оюун ухаан, сэтгэл санааны хүчтэй дархлаатай болгодог. Би таеквондогийн спортоос одоо мэддэг бүх зүйлээ сурсан. Бусдыг болон өөрийгөө хүндэлнэ гэдэг маш том ухамсар, соёл юм гэдгийг ойлгосон. Багшдаа ёслох, зааландаа ёслох, хамт олондоо ёслох, хувцсаа зөв өмсөж биеэ цэгцтэй авч явахаас таеквондо эхэлдэг.

Ердөө нэг өшиглөлт, нэг цохилт сурахад амьдралд хэрэгтэй бүх зан чанар тухайн тамирчинд бүрэлдэж байдаг юм.

Нэг техникээ олон мянган удаа давтахад шаргуу хөдөлмөрч зан чанар, дасгалаа дуустал нь хийх бие махбодь, сэтгэлзүйн хат, хэдий удаан байсан ч хамаагүй бага багаар сайжирч хүлээцтэй хандах алсын хараа, хамт олноо чирэгдүүлэхгүйн тулд үнэнчээр дасгалаа хийх хайр гээд би бүх эд эсээрээ дурлаж таеквондог хийдэг. Таеквондо бол гайхалтай спорт.

МӨРӨӨДӨЛГҮЙ ХҮН ЯГ Л ДАЛЬ ЖИГҮҮРГҮЙ ШУВУУТАЙ АДИЛ ГЭДЭГ. ЦААШДЫН ЗОРИЛГО, МӨРӨӨДЛӨӨСӨӨ ХУВААЛЦААЧ?  

- Би бага байхдаа цэргийн дарга болно гэж мөрөөддөг байв. Гэвч бэртлээс болоод миний амьдрал бараг 180 градус эргэсэн дээ. Цэргийн дарга болохын тулд эхлээд ядаж цэрэгт явах хэрэгтэй. Даан ч цэрэгт тэнцээгүй. Гэхдээ би одоо аялал жуулчлалын менежментээр сурч байгаа. Сургуулиа төгсөөд олон орноор аялж, байгаль дэлхийн гайхамшгийг мэдэрч амьдрах болно. Тэгээд таеквондогийн тусгай сургалттай ЕБС байгуулж, аль болох олон хүүхдэд амьдралын ухаан сургана гэж мөрөөддөг. Энэ миний мөрөөдөл бас зорилго. Хүн бүр тамирчин болохгүй ч дасгал хөдөлгөөний ач тусыг мэддэг байгаасай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • DR. PRADHAN (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 07 сарын 01 | Хариулах
  • DR. PRADHAN (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 07 сарын 01 | Хариулах
  • Анар .Д (127.0.0.1)
    manai beltegliin tuslah bagsh bn sain bagshaa mundag shuu
    2021 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Үнэхээр мундаг залуу шүү улам дархан хотынхоо нэрийг гаргаж илүү их амжилтыг бүтээгээрэй
    2021 оны 03 сарын 14 | Хариулах
    • Эрдэнэбаяр(127.0.0.1)
      MUNDAG
      2021 оны 03 сарын 14
  • Зочин (127.0.0.1)
    Mundag zaluuu shvv amjilt and
    2021 оны 03 сарын 13 | Хариулах
  • TSETSEG (127.0.0.1)
    uneheer mundag yumaa amjilt zaluu mine
    2021 оны 03 сарын 12 | Хариулах
  • Уншигч (127.0.0.1)
    Сайхан ярилцлага болжээ👏👏👏
    2021 оны 03 сарын 12 | Хариулах
  • Enhbaatar (127.0.0.1)
    Dvvdee amjilt hvsie mundag shvv
    2021 оны 03 сарын 12 | Хариулах
  • Ариунбаяр (127.0.0.1)
    Мундаг
    2021 оны 03 сарын 12 | Хариулах
1940   9
НИЙТЭЛСЭН: О.Ундаръяа