Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2021-03-23

КОВИД-19: ДАРААХ ХҮМҮҮСТ ВАКЦИН ХИЙХГҮЙ

Монгол улсад коронавирусын вакциныг хийгээд эхэлсэн /Astra Zeneka, Спутник V, Pfizer, Синофарм/. Тэгвэл энэхүү вакциныг ямар хүмүүс хийлгэж болохгүй талаарх мэдээллийг хүргэж байна.

  1. ​​Өмнө нь ямар нэгэн вакцин хийлгээд харшлын хүнд хэлбэрийн урвалд /анафилакси/ орж байсан. 
  2. Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн. 
  3. Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед. 
  4. Жирэмсэн хүнд хийгдсэн вакцины судалгаа байхгүй тул хийгдэх заалтгүй.
  5. Дархлал дутмагшилтай.
  6. Гормон эмчилгээ болон дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс. 
  7. Хавдарын эмчилгээний цитостатик эм хэрэглэж буй үед. 
  8. Хөхүүл эмэгтэйд уг вакциныг тарьж болно. 
  9. Харшлын өгүүлэмжтэй, ялангуяа эм, антибиотикт харшилтай бол үзлэгийн эмчийн шийдвэрээр.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
604   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan