Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2021-03-24

ЗУРГААН УЛСЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Засгийн Газар хоорондын оюутан солилцох гэрээний дагуу Болгар, Вьетнам, Казахстан, Куба, Лаос, Румын улсуудад 2021-2022 оны хичээлийн жилд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

ТЭТГЭЛЭГТ ГОРИЛОГЧДОД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА: 

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2020-2021 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+)
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш голч дүнтэй)
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны)
  • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны)
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх

ТЭТГЭЛЭГИЙН МЭДЭЭЛЭЛ:  

  1. Болгар улсад хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврын түвшний сургалтад гурван оюутан, магистрын түвшний сургалтад дөрөв, докторын түвшний сургалтад нэг оюутан суралцуулна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.meds.gov.mn/?p=8483
  2. Вьетнам улс олон улсын харилцаа, аялал жуулчлал, хүнсний инженерчлэл, анагаах ухаан, соёлын өвийн сэргээн засварлах, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлээр бакалавр, магистрантур, докторантурт нийт 15 оюутаныг элсүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.meds.gov.mn/?p=8485

  3. Куба улсад анагаах ухааны чиглэлээр нэг оюутанг суралцуулна. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://www.meds.gov.mn/?p=8491

     

  4. Казахстан улсад монголд нэн шаардлагатай 37 мэргэжлийн дагуу бакалаврын түвшний сургалтад 15 оюутан, магистрын түвшний сургалтад таван оюутан, докторын түвшний сургалтад таван оюутан суралцуулна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.meds.gov.mn/?p=8487

  5. Лаос улсад бакалаврын түвшний сургалтад найман оюутан, магистрын түвшний сургалтад нэг оюутан элсүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.meds.gov.mn/?p=8493

     

  6. Румын улсад монголд нэн шаардлагатай мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшний сургалтад хоёр оюутан, магистр, докторын түвшний сургалтад хоёр оюутан тус тус суралцуулна. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.meds.gov.mn/?p=8495

Казахстан Улсад суралцахыг хүсэж буй иргэд англи хэл эсвэл орос хэлний B2 түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Бусад таван улсад суралцахад гадаад хэлний мэдлэг шалгахгүй. Учир нь оюутан суралцахыг хүсэж буй тухайн улсынхаа их, дээд сургуульд нэг жил хэлний бэлтгэлд хамрагдан үндсэн ангидаа дэвшин суралцах боломжтой.

Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 22-оос дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн 12:00 цаг хүртэл цахимаар явагдана. Цар тахлын нөхцөл байдлаас хамааран тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг онлайнаар явуулах болно. 

ЦАХИМ БҮРТГЭЛИЙГ https://scholarship.esis.edu.mn/ ХОЛБООСООР ХАНДАН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛЭН ИЛГЭЭНЭ. 

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч:

  • Цахим өргөдөл
  • Анги удирдсан багшийн тодорхойлолт
  • Тухайн улсад Засгийн Газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол хэлээр 500 дээш үгтэй байх/
  • 11 дүгээр ангийн дүнгийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг цахимаар оруулна

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар дамжаанд суралцаж буй оюутан:

  • Цахим өргөдөл
  • Сургуулийн тодорхойлолт
  • Тухайн улсын Засгийн Газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол хэлээр 500 дээш үгтэй байх/
  • Сүүлийн семестрийн дүнгийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг цахимаар оруулна.

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд

  • Цахим өргөдөл
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/
  • Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалт (Боловсролын баримт бичиг гадаад хэлээр бол монгол хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулгыг хавсаргах) 
  • Тухайн улсад Засгийн Газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол хэлээр 600 дээш үгтэй байх/
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргана)
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг цахимаар оруулна;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХОЁР ҮЕ ШАТТАЙ БАЙНА: 

  1. Баримт бичгийн бүрдүүлэлт: Тэтгэлэгт хөтөлбөр горилогчийн ирүүлсэн бичиг баримтын бүрдэл, эссэний агуулга, ач холбогдол, өөрийгөө илэрхийлсэн байдал зэрэгт үнэлгээ өгнө.
  2. Ярилцлага: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сонгон шалгаруулалтын ярилцлагыг цахим хэлбэрээр хийнэ. Цахим ярилцлагын цагийн хуваарь, оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны вэбсайтад байршуулна.

Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг 7577-8080

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг 51-260367 дугаараас тус тус лавлана уу. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
449   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan