Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2021-04-29

СОНОХОН ХҮҮХДИЙН ЭРХТЭЙ ТАНИЛЦСАН НЬ

Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах зорилгоор СОНОХОН ХҮҮХДИЙН ЭРХТЭЙ ТАНИЛЦСАН НЬ анимэйшнийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг Даргын тамгын газар, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Гүүд Нэйборс ОУТББ, "Ногоон Ази Сүлжээ" ОУТББ-ууд хамтран бүтээв. 

Дэлхий нийтээр тархсан Ковид-19 цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хязгаарласнаар хүүхэд бүр гэрээрээ суралцах болж олон хүүхэд гэртээ хараа хяналтгүй үлдэж хүүхдийн эрхий зөрчлийн асуудал нэлээдгүй гарах болсон. "Сонохон хүүхдийн эрхтэй танилцсан нь" анимейшин-аас та бүхэн НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцид заасан хүүхдийн дөрвөн үндсэн эрх болох:

* ЭСЭН МЭНД АМЬДРАХ 

* ХАМГААЛУУЛАХ

* ХӨГЖИХ

* НИЙГМИЙН АМЬДРАЛД ОРОЛЦОХ

эрхүүдтэй цувралаар танилцан мөн хүүхдийн эрх яагаад зөрчигддөг болон ямар арга хэмжээ авах боломжтой талаар мэдэж авах болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
495   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan