Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2021-04-29

СЭТГЭЛ АМАР БОЛ БИЕ АМАР

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг Даргын тамгын газар, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Гүүд Нэйборс ОУТББ, "Ногоон Ази Сүлжээ" ОУТББ –ууд хамтран Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх төслийг хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Ковид-19 цар тахлын үеийн нийгмийн сэтгэл зүйн тайван байдлыг дэмжих зорилгоор СЭТГЭЛ АМАР БОЛ БИЕ АМАР бүтээлийг хүргэлээ.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл ба олон нийтийг хамарсан халдварт өвчин зэрэг аюултай нөхцөл байдал үүсэхэд хүний бие физиологи болон сэтгэл зүй нь тухайн хүн хэн байхаас үл хамааран айдас, түгшүүр, стресс гэх мэт өөрчлөлтүүдэд автдаг нь жас ёсны үзэгдэл юм.

"Сэтгэл амар бол бие амар" контентыг үзсэнээр та бүхэн сэтгэл зүйгээ хэрхэн удирдаж, сэтгэлийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар мэдэж авах боломжтой. Нэг хүн тайван бус айдас түгшүүрт автвал гэрийнхэндээ, хөршдөө мөн бусдад эрсдэлтэй байдаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
503   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan