Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2021-04-29

УУРЫГ УХААНААР

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг Даргын тамгын газар, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, "Ногоон Ази Сүлжээ" ОУТББ –ууд хамтран Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх төслийг хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг дадал болгон хэвшүүлж, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор УУРЫГ УХААНААР бүтээлийг бэлтгэн хүргэлээ.

Хүүхэд маань миний үгэнд орохгүй байна гэж та битгий бухимдаарай. Таны хүүхдэд буруу байгаа юм биш. Хамгийн гол нь хүүхэд тань таны үгэнд орохгүй байх тэр агшинд та ямар хандлага гаргаж байна гэдгээ нэг анзаараад үзээрэй. Тэр гаргаж байгаа хандлага л таны хүүхдийг хүмүүжүүлдэг юм шүү.

Хүмүүжлийн эерэг аргын талаар харуулах "Уурыг ухаанаар" контентыг та бүхэнд зориулж байна. Хүүхэдтэйгээ харилцах гэдэг том ухаан бас нэгэн төрлийн урлаг юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
262   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan