Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2021-05-19

Өнөөдөр Дархан-Уул аймгийн Ардчилсан намын Тэргүүлэгчид хуралдана

Өнөөдөр Дархан-Уул аймгийн Ардчилсан намын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.

Удаан хугацаанд дотооддоо маргаантай байж, эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавих, сөрөг хүчнийхээ үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа Дархан-Уул аймгийн Ардчилсан нам төрийн сонгууль ойртсонтой холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох болон дүрмийн бусаар томилогдсон гэх дарга нарынхаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор тэргүүлэгчдийн хурлаа зарлан хуралдуулахаар болжээ.

Тус намын хувьд дээд дарга нарынхаа тэмцлээс үүдэлтэй мөн адил 2 тамга, 2 даргатай болоод байгаа бөгөөд жирийн гишүүд дэмжигчдийнх нь хувьд өнгөрсөн хугацаанд хүлээцтэй хандаж, нэгдэн нийлэх, улс төрийн үйл ажиллагаагаа идэвхитэй явуулахыг харж хүлээсэн боловч ингэж чадаагүй гэж үзэж асуудлыг үндсэн дүрмийнхээ хүрээнд яаралтай шийдвэрлэхээр болсон бололтой. Үүнээс харахад дээрх дээрээс томилогдсон дарга нарын аль алинийг нь намын гишүүд нь төдийгүй нийгмийн зүгээс хүлээн зөвшөөрөгдөхгүй байгааг харгалзан дүрмийнхээ дагуу дунд шатны намын хороогоо хуралдуулан дараагийн намын даргаа өөрсдөө дундаасаа сонгох нь тодорхой бололтой.

Ямартай ч улс төрийн нэг хүчин илт давамгай ноёрхох болсон өнөөгийн хяналтгүй, сонголтгүй болсон цаг үед чанартай сөрөг хүчний байр суурь хэрэгтэй байгааг үгүйсгэх юун.

 

Манай сайт тус намын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Zochin (127.0.0.1)
    Enkhjargal gdg xvn mungu ugsun xvnd yugaach xairlaxgvi shdee bugsuuch uguxud belen
    2021 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    enhjargal gedeg emegtei bol ydirdah zohion baigylalt saitai daichin huchirheg emegtei gej boddog buguud tyrshlaga chadvarlag emegtei namin dargatai baij bolohgui gej ub hotoos demjij bn shu.hamgin gol n handlaga chadvar es zuitei baildan dagylah myndag ydirdagchig songo
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • zochin (127.0.0.1)
    mini %Gongorin Gantylaga n handlaga bolon chadvar saitai mun es zuitei ydirdah alban tyshaalin ajilig hih nama zuvydirdaad avad yavah chadvartai bolovson huchini neg gej boddog.
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • zochin (127.0.0.1)
    amjilt husie. tyrshlagatai zuv hune gargah heregtei.
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Зөв.
    2021 оны 05 сарын 21 | Хариулах
  • ЗОЧИН (127.0.0.1)
    ДУА - ын АН гишүүдээ хөөдөг өөрсдийх нь бөгсий нь долоож долигнохгүй бол алдаа дутагдлы нь хэлэхээр ад үзнэ бөөн хов хэрүүл энхжаргал гэж нөхөр байгаа цагт өөдлөхгүйээ , намын дарга болох хүн дарханд байхгүй
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Гишүүн АН г (127.0.0.1)
    Гантулга Нямдаваа Дэмбэрэлсамбуу 3 манд орон нутага өгчөөд нНасанбатаас 5 цаас авсан шигээ одоо Хүрэлсүхд өгж 10 цаастай болох гэж дүрмийн бус хурал зарлаа юу анхнаасаа хэзээч 1 удаач ялж үзээгүй 3 дурак намаас мөнгө олж амьдраад сурлаа шүү заылсан дээрээ зайлж үз 3 аа
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Гишүүн (127.0.0.1)
    Нямдаваа 2 их хуралаар мёнёжир хийчээд адилхан хариуцлага хүлээх ёстой яасанч дарга болж чадахгүй сонгууль удирдаж ялж үзээгүй хүн нам авж явуул бас л ялагдан одоо больж үз өөрийгөө мэдэж бөйгаа байх ичэхгүй бол даргад санаархан хамт явсан унгсан нөхдөө муриж муу хэлж яваа хүн хол яв
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Нямдаваа л арай гайгүй нь бна даа. Дарханы АН-г аваад явчиха байхаа.
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Гишүүн (127.0.0.1)
    Муу хэлээд байгаа Дашууд чинь Дарханы намд хийсэн бүтээсэн юмтай. Гантулга болон түүнийг дагагсад АЗХ, АЭХолбоо гэж мөнгөний үнэрээр ажил хийдэг. Одоо байгаа үүрэг гүйцэтгэгч эмэгтэй нь харин ч дайчин юм байна лээ. Ажил хийж үзээгүй хүмүүст амаар ярих амархан л даа. Эхлээд улс төрийн ажил хийж сур дараа нь дарга болъё гэж ярь
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Нямдаваа л зүгээр дээ.Нээрээ л хууччуул зайгаа залууст тавьж өгсөн нь дээрээ
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Иргэн
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Гишүүн (127.0.0.1)
    Дарханы намаас энэ нэг балай авгай нарыг зайлуулж байж л цэвэршинэ. Дашууд ч одоо Дарханд хэрэггүй. Маш олон залуучууд дунд үеийнхэн гаднаас нь хараад харамсаад халаглаад явах юмдаа. Хэзээ ялдаг нам болох юм болдоо. Мөдгүй байхаа.
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
    • (127.0.0.1)
      Харин ч дашууд гээд бгаа хүмүүс их зүйл хийсэн бх шүү Гантулга түүнийг дагалдагч хэсэг нөхдүүд МАН тай наймаалцаж сонгуульд орохгүйгээр Махыг явуулсан бх шүү
      2021 оны 05 сарын 19
  • Ц.Энхжаргал (127.0.0.1)
    Би үүрэг гүйцэтгэгч одоогоор хийж байгаа боловч, энэ удаагийн тэргүүлэгчдийн хуралдаанаар ажилаа өгнөө. Манай намыг аваад явчих мундаг лийдэрүүд зөндөө байгаа. Жишээ нь: Нямдаваа, Сүхээ, Ганболд, Дэмбэрэлсамбуу, гэх мэт
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
    • (127.0.0.1)
      Танай намын авгай нар гэж шинэ хүн ирэхээр л барьж идчих гээд байдаг хэрүүлч бугшсан авгай нар байдаг шүү.
      2021 оны 05 сарын 19
    • (127.0.0.1)
      Хүний нэр барьж худлаа бичхээ болиорой. Шүүхэд хандах болно.
      2021 оны 05 сарын 19
    • (127.0.0.1)
      Олон хүүхдийн тэтгэвэр төлөгч Ганболд аа хүүхдийн мөнгөө төлөөч өө шийдвэр гүйцэтгэлд өглөө шүү
      2021 оны 05 сарын 19
  • Зочин (127.0.0.1)
    Зөв
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • чимэг (127.0.0.1)
    АН-г аваад явах олигтой хүн байхгүй шүү дарханд дандаа дутуу дулимаг оюуны хомсолтой хэрүүлч архичид нэр хүнд муутай л хүмүүс бдаг
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
    • (127.0.0.1)
      Баг дээр байгаа ухуулагчид нь одоо бүүр МАНыхнаас мөнгө авдаг болцын байналээ.
      2021 оны 05 сарын 19
  • Лхамаа (127.0.0.1)
    Арайчдээ хайран намыг Дашууд дуусгалаа даа
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
794   22
НИЙТЭЛСЭН: MyDarkhan