Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2021-05-19

Дархан-Уул аймаг УЛБАР ШАР төвшинээс ШАР төвшинд шилжлээ

Дархан-Уул аймагт сүүлийн 14 хоногт иргэдийн дундаас коронавирусийн өвчлөл бүртгэгдээгүй зөвхөн тусгаарлалтад байсан иргэдээс бүртгэгдсэн. Иймд манай аймаг Улбар шар төвшинөөс ШАР төвшин рүү шилжиж байна.

2021 оны 05 дугаар сарын 19-нөөс СУМДЫН хөдөлгөөн нээгдэж байна. Ингэхдээ Дархан-Уул аймгийн харьяат иргэд байх бөгөөд биедээ иргэний үнэмлэх, дархлаажуулалтын хоёр дугаар тунд хамрагдсан нотлох баримтаа биедээ авч явна.

ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗӨВШӨӨРЛӨӨ

* Тавдугаар сарын 20-ноос:

- Сургалтын төв -10%

- Үзвэр үйлчилгээ – Нийт суудлын 30%-иас илүүгүй

- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв – Нийт хүчин чадлын 30%

- Саун бассейн -30%

- Нийтийн халуун ус

- Спорт заал -10%

- Сул агууламжтай буюу 18 градусаас доош согтууруулах ундааг худалдан борлуулах, үйлчлэх 

* Тавдугаар сарын 23-наас:

- Паб, лоунж, ресторан, нийтийн хоол, караоке, зочид буудал

/УОК-оос гаргасан 41 дүгээр журмын дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллана/

Дээрх үйл ажиллагааг нээж байгаатай холбогдуулан иргэд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч үйлчлүүлэхийг хүсье!

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
381   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan