Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2021-05-21

ХОТ ХООРОНДЫН ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН ГОРИМД ШИЛЖЛЭЭ

УОК-ын даргын 2021.05.19-ний өдрийн тушаалаар "ХОТ БОЛОН ОРОН НУТАГ ХООРОНД ИРГЭДИЙН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ ТҮР ЖУРАМ"-ыг шинэчлэн баталж, Монгол улсын 21 аймаг, нийт сумд мөрдөх бөгөөд Дархан-Уул аймгийн тухайд ч орох, гарах хөдөлгөөн дараах журмыг 100% үндэслэнэ хэмээн мэдээллээ.

Журмын 2.6-д "Хот, орон нутаг хооронд зорчих хөдөлгөөний чиглэлд зөвхөн Улсын онцгой комисс хязгаарлалт тогтоож, тогтоосон хүрээнд аймаг нийслэл, сумын Онцгой комисс зохион байгуулалтын арга хэмжээ авна" гэж заасан бөгөөд аймаг, орон нутгийн зүгээс ямар нэгэн нэмэлт шаардлага тавихгүй юм.

Өмнөх түр журамд байсан "Зорчигчид тухайн зорчиж очих хүсэлтээ холбогдох баримт мэдээллийн хамт аймаг, нийслэл, сумын онцгой комисст гаргана" гэсэн заалт хасагдаж, коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины хоёр дахь тундаа хамрагдаад 14 хоносон бол шалган нэвтрүүлэх цэг дээр бичиг баримтаа үзүүлэн нэвтэрч болохоор боллоо. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
298   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan