Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2021-05-24

ХОТ ХООРОНД ЗОРЧИГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ энэ сарын 22-оос эхэлсэн. Ингэхдээ “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ыг үндэслэн дараах шаардлагуудыг тавьж байна.

ҮҮНД: 

  • Иргэний үнэмлэх болон бусад холбогдох баримт бичгийг биедээ авч явах бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд тухай бүр шалгуулна.
  • Нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгч, хувийн хэрэгцээний эд зүйлс, замд хэрэглэх хоол, хүнс болон хогийн уутыг урьдчилан бэлтгэнэ.
  • Зорчигч тээвэрлэлтийн туршид халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөж, /хооллохоос бусад нөхцөлд нэг удаагийн амны хаалтыг авахгүй байх 2 цаг тутам эсхүл бохирдсон тухай бүр амны хаалтыг солих, гараа бохирдох бүрт халдваргүйжүүлэх, бусадтай биеэр хүрэлцэхгүй байх, ойролцоо суудалд зорчиж буй бусад хүнтэй харьцах үедээ амны хаалт хэрэглэж, хүн хоорондын зай барих/ эрх бүхий ажилтан, албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлнэ.
  • Зорчигч өөрийн бэлтгэсэн хогийн уутанд хог хаягдлаа хийн битүүмжилж хог хаягдлыг цуглуулах цэгт төвлөрүүлнэ.
  • Тээврийн хэрэгсэл дотор болон гадагш нус, цэр, шүлс, хог хаянгдлыг ил задгай хаях, утсаар чанга удаан ярихыг хориглоно.
  • Халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрвэл өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлж, энэ талаар тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэгч ажилтанд нэн даруй мэдэгдэнэ

УОК-ын Шуурхай штаб

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
281   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan