Лхагва 2019-01-02 Дархан
My Darkhan   2019-04-02

ДАРХАН УУЛЫН ДОМОГ

Дархан Хайрхан уул нь Шарын гол, Хонгор сумын заагт Далайн түвшнөөс дээш 1239.2 метр өндөр байрладаг. Хэнтийн нурууны салбар их Дархан, бага Дархан гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд Дарханчууд 300 гаруй жилийн тэртээгээс тахиж ирсэн түүхэн уламжлалтай ажээ.

Түшээт хан аймгийн Хан Ханддорж халхын долоон хошууны даншиг өргөхөөр болжээ. Ханы зар тарсаны дараа, хошуу бүрээс маш өргөн хөдөлж, эр хүн, эрхий мэргэд, эмээлтэй морь болгоныг бэлтгэж эхлэв.

Эрдэнэ вангийн хошууныхан /Одоогийн Шарын голын уурхай байгаа Хүйтэний голын ардаад/ аймгийн наадамд заавал түрүүлэх морь олох гэж шинжээчид гаргажээ. Хурдан морины шинжээчид нутгийн бүх адууг үзэж, сонгосоор эцэст нь нэг ядуу эмгэний ганц алаг морийг шалгаруулан авч гэнэ. Алаг морийг хамгийн сайн уяачаар сойлгоод эрийн гурван наадамд оролцов. Энэ морь Даншигийн мянган морины уралдаанд түрүүлж, нутаг усныхнаа баярлуулжээ.  

Хан Ханддорж нутгийн наадамчдыг тусгайлан хүлээн авч баярласнаа илэрхийлээд, алаг морийг Дархан хэмээх алдраар мялаахад Эрдэнэ вангийн хошууныхан Дархан алаг морийг Хан Ханддоржид бэлэглэж гэнэ.

Сар жил улиран одсоор, Дархан алаг морь олон наадамд тоосоо өргөж, олон ч түрүү авч, хорвоогийн жамаар өтөлжээ. Амьтан бүхэн унасан нутаг, угаасан усаа гэдгийн учир нэгэн өдөр Дархан алаг морь ч төрсөн нутгаа тэмцэн гүйж хүрчээ. Эзэн нь болсон ядуу эмгэн аль эрт бурханы оронд одсон байв. Алаг морь угаасан Хүйтэний голын уснаасаа ууж амраад, Шар сүмийн хойд талын Хан уулын оройд гарч үхсэн байхыг ууланд  явж байсан Шар сүмийн нэгэн лам олж, таньжээ. Энэ нь Шарын голын Чойжин ламын эзэмшлийн нутаг байж. Лам нутгийн ардуудыг цуглуулан, тэд элэг эмтлэм энэ түүхийг шагшин ярилцаж, гашуудсан гэдэг.

Тэр цагаас хойш Эрдэнэ вангийн хошууны ардууд маш ихээр үгүйрэн ядуурч, уях гүү, унах морьгүй шахуу болов. Юуны учир ийм байдалд хүрэв хэмээн Хүйтэний голд сууж байсан Даамар гэдэг том ламаас асуухад, Дархан алаг морины домгийг ярьжээ. Тэгээд “Хайрхан уулын оройд алаг морийг оршоо. Тэгвэл та бүхэн хурдан адуутай болж, амьдрал ахуй тань дээшилнэ” хэмээн айлтгаж гэнэ. Ингээд ардууд нутгийн Хүрэндорж гэдэг уран хүнээр Дархан алаг морины дүрс бүхий модон сийлбэр хийлгэж Хөх хайрхан уулын оройд гарган тахил өргөсөн аж.

Тэр үеэс энэхүү уулыг Дархан алаг уул хэмээн нэрийдэх болсон гэнэ. Ард түмний бэлэгшээж өгсөн Дархан алаг морины нэр Дархан алаг уул болж, улмаар энэхүү уулын нэр Дархан хотын нэр болжээ.

Энэхүү домгийг яруу найрагч О.Солдатхан 1970 онд “Согтуу” Эрдэнэ гэдэг хүнээс сонсч, бичиж найруулснаа тухайн үеийн “Гал” сонинд нийтлүүлсэн аж.  

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зулцэцэг (202.9.40.93)
    гоё юм .
    2019 оны 12 сарын 17 | Хариулах
  • Аз (202.9.40.93)
    Домог их гоё юм.
    2019 оны 12 сарын 17 | Хариулах
  • oyunchimeg (103.57.95.64)
    shn domog bn
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
  • Даурен (90.143.184.112)
    Дархан уулын домог гэдэгийг Дархан хотын домог гэж ойлгоод бичихээд байгаа улсууд дахин унших хэрэгтэй
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (61.85.229.175)
    Сэлэнгэ аймгийн Дархан сум юун хот
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
    • (124.158.105.98)
      Zail chi muu hujaa
      2019 оны 11 сарын 25
  • Н.Батхуяг (66.181.161.43)
    Дархан бол төмөр болон алт, мөнгө зэрэг металл арвинтай нутаг бөгөөд эрт дээр үед зэр зэвсэг, элдэв гоёл хэрэгсэл хийдэг дархчуулийн өлгий нутагтай холбоотой болов уу. Дээрхи домог бол сүүлд зохиосон яриа шиг байна.
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
  • Altansud Suvda bna (66.181.161.27)
    Dashada bayrlalaa Ene saihan uolsad no amjilt husej yu sansan 9 tssgan hisel nl ulam delgerch yavah boltugai gej erue
    2019 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (64.119.18.167)
    Шарын голын хойд энгэрт байх Дархан уулын домог байна. Харин Дархан хот гэж нэрлэсэнтэй энэ домог холбоогуй л болов уу. СССР-МНР хоерын найрамдлыг дархалж Дархан гэсэн болой.
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Түмэн (66.181.161.100)
    Дархангэдэг чинь социализмын үед бий болсон газар газрын цагаачдын лагерь.Оросууд кузнец гэдэг үгийг орчуулж өгсөн нэр Сэлэнгийн доторхи аймаг өөр юу ч биш Гартгаа
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
    • Dorjoo(66.181.179.197)
      Solior muu hoshnogo min meddeg ym shg hutsaj bna
      2019 оны 04 сарын 18
  • Мөнхтуяа (66.181.178.212)
    Баярлалаа энэ олон жил нутгийнхаа нэрний утга учрыг ч мэддэггүй бсан бна
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • B.Oyuna (202.126.89.248)
    Saihan tuuhhtei Darkhan hotiinhoo talaar huuhed zaluuchuudad delgerengui taniltsuulaga medeelel ugch baiwsal zugeer. de
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Yanjiv Batsukh (211.36.133.147)
    saihan tuuh bnaa
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Jawhaa (202.9.44.250)
    Mmmmm iim uchirtai baijee. Bayrlalaa.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
6865   15
НИЙТЭЛСЭН: MyDarkhan